В.Путин, Ши Жиньпин нар хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг баталлаа

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Бээжин хотын Ардын их хурлын ордонд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй В.Путинийг дахин халуун дотноор угтан авлаа. В.Путин төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснийхээ дараа хийж буй анхны гадаад айлчлал болж байгааг Ши Жиньпин онцлоод, энэ нь Ерөнхийлөгч В.Путин болон Оросын Засгийн газар Хятад-Оросын харилцааг хөгжүүлэхэд асар их ач холбогдол өгч буйг бүрэн харуулж байна. Хятад улс үүнийг өндрөөр үнэлж байна гэлээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэ бол Хятад, Оросын харилцааны түүхэн дэх чухал мөч юм. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад, Орос харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах шинэ замыг хамтдаа олсон гэдгийг тэмдэглэжээ.

Хоёр талын хамтын хүчин чармайлтын ачаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бэхжиж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагаа гүнзгийрснээр Хятад, Оросын харилцаа тогтвортой урагшилж байна. Энэ нь дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалах, олон улсын харилцаанд ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн гэдгийг Ши Жиньпин нэмж хэлэв.

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгааг Ши Жиньпин онцлон тэмдэглээд, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар ахиулж байгааг дурдлаа. Хятад, Орос хоёр бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хөгжиж буй томоохон зах зээлүүд юм. Стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн олон туйлт түүхэн ерөнхий чиг хандлага, эдийн засгийн даяаршлыг дагах нь хоёр орны стратегийн хамтын сонголт юм гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, хоёр тал дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг шинэ эхлэлийн цэг хэмээн хүлээн авч, хоёр орон, ард түмэнд илүү их ашиг тустай байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хөгжлийн стратегиудаа улам бүр уялдуулж, хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн баяжуулах ёстой гэв. Мөн Ши Жиньпин В.Путиний хамтаар хоёр орны харилцааны ирээдүйн чиг хандлагыг хамтдаа удирдан чиглүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжинд хэлэлцээ хийснийхээ дараа иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг баталлаа. Уг баримт бичгийг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан гаргасан болохыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байсан юм. Түүний хэлснээр, энэ бол 30 гаруй хуудас бүхий дэлгэрэнгүй баримт бичиг бөгөөд Орос, Хятад хоёр улсын харилцааны онцгой шинж чанарыг тодотгож, хоёр талын харилцааг бүхэлд нь хөгжүүлэх цаашдын арга замыг тодорхойлж, шударга, ардчилсан дэлхийн дэг журмыг төлөвшүүлэхэд Орос, Хятадын тэргүүлэх үүргийг тодотгожээ". ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлал маргааш өндөрлөнө.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:36

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-18 08:41:40

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД "ОРОС-ХЯТАДЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА,СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ" ГЭЖЭЭ.ОРОС БҮРЭН ЭРХЭТ,ТУСГААР УКРАЙН УЛСЫГ ЭЗЛЭН АВАХААР 2 ГАРАН ЖИЛИЙН ӨМНӨ ХАЛДАН ДОВТОЛСНООС ХОЙШ БАРУУНЫ ОРНУУД ОРОСТ ХАТУУ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВСНААС ОРОСЫН ГАДААД ДОТООД УЛС ТӨР,ЦЭРЭГ АРМИ,ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ТУН ХҮНД БАЙДАЛД ОРСОН.ТИЙМЭЭС ОРОС ӨМНӨ ЗҮГТ ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛЖ ХЯТАДТАЙ БҮХ ТАЛЫН ХАРИЛЦААГАА ӨРГӨТГӨЖ ЭХЭЛСЭН.АЙЛЧЛАЛД 6 ДЭД ЕРӨНХИЙ САЙД,ГОЛ ЯАМДЫН САЙД НАР ОРЖЭЭ.ХЭЛЭЛЦЭЭНИЙ ГОЛ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ БАЙСАН АЖ.ҮҮНД ОРОСООС НЕФТЬ,ГАЗ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ УЛАМ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ БАЙСАН Ч МОНГОЛООР ДАЙРАХ ГАЗын "СИБИРИЙН ХҮЧ-2" ТӨСЛИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛД ДУРДАГДААГҮЙ,ХЭРЭГЖИЛТЭНД АХИЦ ГАРААГҮЙ ТУХАЙ ГАДААДЫН ХЭВЛЭЛ,МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД МЭДЭЭЛЖЭЭ.ТИЙМЭЭС МАНАЙХ ЭНЭ ТӨСӨЛД ИХ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ БОЛОВ УУ.ХАРИН ӨМНИЙН ГОВЬД ИЛЭРСЭГ 7 тэрбум шоо м3 МЕТАН ХИЙН ОРДДОО ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАЖ,ХЭТДЭЭ АШИГЛАХ ТАЛААР БОДОЖ ЭХЭЛСЭН НЬ ЗӨВ БАЙХ.

Хоосон мөрөөдөх утгагүй. [66.181.183.25] 2024-05-19 12:29:55

Тэр газыг чинь тэгээд ЗӨВХӨН Хятад л авч магадгүй. Хятадаас цааш Монгол экспортолж чадах юм уу? Хятадад энэ экспорт чинь ямарч хэрэггүй. Тэгэхлээр Хятад, Орос 2 Өмнөговьд хөрөнгө оруулахгүй. АНУ, Канад, Европ бүүр ч оруулахгүй. Хятадууд Оросоос хамаагүй бага үнээр газ авчих боломжтой.

Зочин [66.181.189.40] 2024-05-17 23:38:04

Монгол үнэгүй бяслаг иднэ. Транзит тээвэр байна.

Зочин [77.249.65.151] 2024-05-17 14:20:02

Түүхэнд, хэрвээ Орос Хятад хоёрт зэрэг ашигтай байх он жилүүдэд Монголд хохиролтой байдаг!

Зочин [203.23.199.221] 2024-05-17 11:54:45

Цэнхэр гарагийн ухаант амьтан хил хязгаар гэсэн ойлголтоос хурдан салж нэгдэхгүй бол энэ гараг дууслаа...Дэлхий ерөөс оркуудын ертөнц юм болов уу?

Монголд ашигтай л байгаасай. [66.181.160.12] 2024-05-17 11:04:45

Энэ хоёр том улсын дарга нар Монголд ашигтай, өгөөжтэй гэрээнүүд байгуулсан байх гэж найдаж суухаасдаа. Манай Гадаад хэргийн яамныхан эрх биш түүнийг нь олж авч, судлаж, ойрын 6-7 жил анхаарч ажиллах байлгүйдээ. Эсхүл хаяанд байгаа хөршүүдээ үл тоож нүд нь балай, чих нь дүлий суух уу?

Зочин [202.9.46.34] 2024-05-17 10:24:17

Хурдан цөмийн дайн эхлээсэй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.