Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ

Aдмин / Гадаад мэдээ

Куба улсыг терроризмын эсрэг АНУ-тай бүрэн хэмжээгээр хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас хаслаа гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ. “Кубын статусыг өөрчлөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн. АНУ болон Куба улс 2023 онд терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа сэргээсэн” гэж тэрбээр хэллээ. Куба улс мөн Үндэсний чөлөөлөх армийн /ELN/ гишүүдийг шилжүүлэн өгөх асуудлаар Колумб улстай харилцахаар шийдвэрлэсэн байна.

Эдгээр өөрчлөлтийг харгалзан Кубыг “бүрэн хэмжээгээр хамтран ажилладаггүй улс” гэсэн статустай байлгах нь зохимжгүй хэмээн үзсэн гэдгийг Төрийн Департаментын төлөөлөгч онцолжээ.

Үүний зэрэгцээ Умард Солонгос, Иран, Сири, Венесуэлийг терроризмын эсрэг хамтран ажиллахгүй байгаа орнуудын жагсаалтад хэвээр үлдээсэн байна.

Кубын эрх баригчид Төрийн Департаментын шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу тус улсыг "терроризмыг ивээгчид"-ийн гэх өөр нэгэн жагсаалтаас гаргахыг АНУ-д уриалжээ.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла X хуудсандаа "АНУ хүн бүрт ойлгомжтой зүйлийг хүлээн зөвшөөрлөө, Куба улс терроризмын эсрэг бүрэн хэмжээгээр хамтран ажилладаг нь үнэн" гэж бичжээ. Тэрбээр мөн "манай улсыг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтад шударга бус байдлаар оруулсныг эцэс болгох ёстой" гэлээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:03

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:03

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.