Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Сингапурын Ерөнхий сайдаар олон жил ажилласан Ли Сянь Лун албан тушаалаасаа буусны дараа түүний орлогч Лоуренс Вонгийг засгийн газрын тэргүүнээр томилсон билээ. Л.Вонгийн тангараг өргөх ёслол лхагва гарагт болжээ. Тэрбээр ёслолын үеэр хэлсэн үгэндээ үе солигдож байгааг дурдаад, улс орныг удирдах арга барил нь өмнөх үеийнхээс өөр байх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Л.Вонг засгийн газрын өмнө тулгарч буй дипломат болон дотоодын асуудал бол АНУ-Хятадын харилцаа муудсан, Сингапурын хүн ам хурдацтай хөгширч байгаа явдал мөн гэв. Тэрбээр ард иргэддээ эвлэлдэн нэгдэхийг уриалсан байна.

Өдгөө 51 настай, өмнө нь төрд албан тушаал хашиж байсан шинэ Ерөнхий сайд дундаж амьдралтай гэр бүлд өсжээ. Л.Вонгийн хувьд коронавирустэй тэмцэх штабыг хамтран даргалж байхдаа олны анхаарлыг татсан юм. Түүнийг 2022 онд шадар сайдаар томилжээ.

Л.Вонгод халаагаа өгч буй Ли Сянь Лун бол Сингапурын анхны Ерөнхий сайд, тус улсыг үндэслэгч Ли Куан Югийн ууган хүү юм.

Сингапур улс дотоод ба гадаад бодлогын ээдрээтэй сорилтуудтай тулгарч байгаа энэ үед Л.Вонг тангаргаа өргөлөө. Төрөлт буурч, АНУ, БНХАУ-ын харилцаанд хурцадмал байдал үүссэн энэ үед тэрбээр улс орноо хэрхэн удирдах вэ гэдэг нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:02

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:02

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.