Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн 13 орны Гадаад хэргийн сайд нар Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кацад хаягласан дөрвөн хуудас захидалд гарын үсэг зурж, Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ. Германы “Süddeutsche Zeitung” сонинд мэдээлснээр, захидалд АНУ-аас бусад “Долоогийн бүлэг”-ийн бүх орны Гадаад хэргийн сайд нар, мөн Австрали, Дани, Нидерланд, Шинэ Зеланд, Финланд, Швед, Өмнөд Солонгосын дипломат албаны тэргүүн нар гарын үсэг зурсан байна.

Уг захидалд Израилын өөрийгөө хамгаалах эрхийг онцолсны сацуу 2023 оны 10 дугаар сарын 7-нд үйлдсэн ХАМАС-ын халдлагыг буруушаажээ. Түүнчлэн Газын зурвасын хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан байна. Сайд нар мөн Рафахт өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахыг буруушааж, энгийн ард иргэдэд гамшигт үр дагавар гарч учирч болзошгүйг сэрэмжлүүлж байгаагаа дахин мэдэгджээ.

Израилын цэргийн хяналтад орсон хилийн боомтуудыг хаасны улмаас Газын зурвасын хүмүүнлэгийн байдал эрс муудсан гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг тавдугаар сарын 15-нд мэдэгджээ.

"Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж, хоол хүнс, эм, түлш оруулж байсан гол боомт болох “Рафах”-ыг Израилын цэргүүд тавдугаар сарын 7-нд хаасан байна. Үүний дараа тус байгууллага дэлхийн хамтын нийгэмлэгт хандан уг шалган нэвтрүүлэх цэгийг нээж, Газын зурваст хүмүүнлэгийн ачааг саадгүй хүргэхийн тулд энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, Израилын эрх баригчдад шахалт үзүүлэхийг уриалжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [43.242.243.200] 2024-05-20 07:56:03

Новшийн жүүдүүд дэлхийгээс бүрмөсөн устаж алга болоосой.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.