С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байхыг баталгаажуулах хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж УИХ-ын даргад өргөн барилаа.
Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний цэргийн анги нэгтгэлд дүрмийн бусаар харьцах, нэгэндээ эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, бие махбодид хэрцгийгээр халдах, бүр амь нас хохирох явдал ил, далд аливаа хэлбэрээр гарсаар байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шинжилгээ хийх чиг үүргийг ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхэд шинээр тусган нэмэлт өөрчлөлт оруулж байна.
Иргэд өөрийн хүслээр явж чадахгүй, эрхээ хязгаарлуулсан газар мөн цагдаагийн байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд эрүүдэн шүүхээс ангид байх эрхтэй.
Ялангуяа шүүхэд хуяглан хүргэх, урьдчилан хорих, хорих анги, хэргийг мөрдөн байцаах, шүүхийн хэрэг хянан хэлэлцэх хугацаа зэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчтай хүнлэг бусаар харьцах, нэр хүндийг нь доромжлох, шаналган зовоох, айлган сүрдүүлэх, эрүүл мэндийн хохирол учруулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо ихсэж, иргэдийн гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх байдал удааширч байгаа байдлыг таслан зогсоох, гэмт хэргийн зүйлчлэлийг тодорхой болгох, нэг мөр ойлгох зорилгоор Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлтийг оруулж байна.
МОНГОЛ УЛСАД ХЭН Ч ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭД ӨРТӨХГҮЙ БАЙХ, ХАМГААЛУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛНО
Монгол улс дах эрүүдэн шүүхтэй холбоотой нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу НҮБ-ийн ЭШЭХороо, дэд хорооны зөвлөмжүүд болон ХЭҮК-ийн жил бүрийн илтгэлүүдийг үндэслэл болгон УИХ-аас 2022 онд 49 дүгээр, 2023 онд 35 , 144 дүгээр тогтоолуудыг батлан гаргаж Эрүүдэн шүүхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зарим холбогдох хуулийн зүйл заалтыг нарийвчлан тодорхойлох, нэгдэн орсон конвенцийн зарчим, удирдамжинд нийцүүлэхээр Засгийн газар болон холбогдох байнгын хороонд даалгасныг мөн хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулав.
ХЭҮК тухай хуулинд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үндсэн суурь нь хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан боловч ЭШЭ Конвенцоор хүлээсэн үүрэг, зарчимын хүрээнд хараат бус, бие даасан байдал, эрх зүйн зохицуулалт нь хангагдахгүй байгаа тул ХЭҮК -ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмж, УИХ-ийн тогтоолуудад дурьдсан шаардлагад нийцүүлэн ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАСАН нэмэлт өөрчлөлтийг орууллаа.
ЭНЭХҮҮ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР МОНГОЛ УЛСАД ХЭН Ч ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭД ӨРТӨХГҮЙ БАЙХ, ХАМГААЛУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛНО
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.100] 2024-05-22 02:54:23
Цагдаа ШШГ АЛБАНЫХАН захиалгаар ялтан хоригдож ыгаа улсуудыг яаргалдаг шоронгийн дарга нар зодуулах ялтангуудын.. гэх боловч ..нэрийг төвруу өгч тусгай онцгой эрхтэй гэх хар хувцастангууд ирж маш ихээр яарглан тамалдаг яваад өгхөөр ангийн паргын гар хөлууд манай ангид бх юм бол иөнгө өг тэхгуй бол дахин яарглах бно гэх мэтээр мөнгө аюдаг болсон. Тэр мөнгөө дарга нартайгаа хуваадаг болсон
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.