Словак Улсын Ерөнхий сайдын амь насанд халджээ
Словак улсын Ерөнхий сайд Роберт Фикогийн амь насанд халджээ. Тэрээр хүнд шархадсан бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
Эмч нар түүний амийг аврах гэж тэмцэж байгаа бөгөөд тус улсын хэвлэлүүд Фиког засгийн газрын ордноос гарч ирэхэд хэд хэдэн удаа буудаж гэдэс, гар нь шархадсаны дараа нисдэг тэргээр Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэсэн гэж мэдээлж байна. Роберт Фикогийн албан ёсны фэйсбүүк хуудсанд “Нэгэн зэрэг хэд хэдэн удаа буудуулсан учир амь насанд нь аюул заналхийлж байна” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:46
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:46
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Редакциа, алдаагаа засаачээ. Мэдэрдэггүй юм уу? [66.181.160.103] 2024-05-20 11:01:51
Словакийн Ерөнхий сайдын нэрийг "Фицо" гэж зөв бичээчээ. Энэ чинь славян үндэстэн, иймд англи шиг "ц" үсгийг "к" болгож уншихгүй. Тэгээд ч та нар дэлхийн мэдээ үзэж сонсдоггүй юм уу, Бүгд л "ФиЦо" гэж хэлж ярьж байгаа ш дээ.