С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх
МАН-ын даргын захиалгаар, эцэг нэгтэй ахынх нь бүтээсэн “С.Зоригийн үхэл” гэдэг сэдэвтэй олон ангит цувралын хэд дэх ч юм бэ дугаар өчигдөр “Монгол HD” телевизээр цацагджээ. Уламжлал ёсоор 15-16 телевизээр зэрэг цацсан нь бол тодорхой. Гэвч яагаад ч юм нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Монгол HD” телевизээс иш татаж, ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн байна. Давхцал гэдэг нь энэ байх л даа. Уг телевизийн эзэн хатагтай Л.Оюун-Эрдэнийн танхимд Соёлын сайд хийдэг.
16 телевизийн нэг удаагийн цацалтад төсвөөс 160 сая төгрөг төлсөн гээд бодохоор 4-5 удаагийн цуврал нь бараг тэрбум дөхөж байна. За яах вэ, төсвийн (үнэндээ бол татвар төлөгч иргэдиийн) мөнгө уйлдаггүй юм гэнэ лээ.
Гэтэл уйлахаас аргагүй өөр нэг зүйл өчигдрийн дугаарт “тохиолдов”. Тэр бол хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж, гянданд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар наранд гарчихсан тухалж байгаа явдал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар үндэслэлээр, хуулийн ямар цоорхойгоор гав дөнгийг нь тайлаад олны дунд оруулсан, олон нийтэд үзүүлснийг мэдэхгүй юм. Хууль зүйн дотоод хэргийн сайд, бүр цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ үйл явцад оролцсон байж таарна.
Ц.Амгаланбаатар гэдэг энэ этгээд С.Зоригийн хэргийн аллагад хамжигчаар оролцсоноос гадна таксины жолоочийг мөчилж алсан, Эрдэнэтэд нэг айлын дөрвөн хүнийг шатааж алсан ялтай. Сүүлийн хэрэг дээр бол одоо хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод нөхөн олговор нэхээд явж байгаа Б.Содномдаржаа нь хам хэрэгтэн. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар түүнийг С.Зоригийн хэргээс мултлахдаа дөрвөн хүн шатаасан хэргийг нь ч бас хамтад нь хаасан байдаг юм.
Тэгсэн чинь өнөөдөр Ц.Амгаланбаатар нь гараад ирчихсэн “Би хэлмэгдсэн” гэж яриад сууж байна. Бүр “Ц.Элбэгдорж энэ хэргийг анхнаас нь зохион байгуулсан нь үнэн. Ц.Элбэгдорж, Б.Хурц, н.Мөнхгал (ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан) нар намайг камергүй газар оруулж маш их зовоож тамладаг байсан. Хүүгийн маань дусалд юм шахаж ална гэх зэргээр бичлэгийг нь үзүүлж, эмэгтэй дүүг чинь хүчиндүүлнэ гэж дарамталсан. Мэдүүлэг өгвөл 500 сая төгрөг өгнө. С.Зоригийн хэргээр яллагдсаны чинь дараа гадаад руу гаргаж өгнө гэсэн" хэмээн ярьжээ.
Харамсалтай нь Ц.Амгаланбаатар гэдэг энэ эрүүгийн ялтны хэлсэн, ярьсан зүйлийг нотлох нэг ч баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж хавтаст хэрэг нээгээгүй. Бүр өмнө нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж, шүүхээр оруулж байх үед ч Ц.Амгаланбаатар энэ тухай нэг ч үг хэлээгүй. Гэтэл яагаад яг өнөөдөр гэнэт гарч ирээд ийм зүйл ярих болов, яриулах болов?
Яагаад гэвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрх баригч МАН-ын хувьд “зурагдсан пянз” болж хувирсан. Олон нийт хүлээж авахаа больчихлоо. Дөрвийн дөрвөн жил мөлжинө гэхэд материал нь дутаж байна л даа. Тиймээс шинэ “материал” гаргаж ирсэн нь Ц.Амгаланбаатар. Ингэхэд Ц.Амгаланбаатар эхнэр, хүүхэдтэй байсныг бидний хэн мэдэх вэ? Хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл байгаагүй. Зүгээр “херо” Баатарын зохиолдоо нэмсэн “чимэг”, уянгын халил юм.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байсан (тодорхой хэлбэл, хавтаст хэргийг уншсан) прокурорын мэдээлснээр бол Ч.Амгаланбаатар хөгшин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Таксины жолоочийг алсан хэргээр шоронд ял эдэлж байхдаа хам хэрэгтэн Б.Содномдаржаад эмээгээ захиж үлдээсэн. Гэвч түүнийг шоронд хоригдож байх хооронд эмээ нь ямар ч асаргаагүйгээр гэртээ харангадаж нас барсан. Үүнээс болоод Ц.Амгаланбаатар хорссондоо хэргээ задалж, Б.Содномдаржааг чирсэн. С.Зоригийн аллагын хэргийн учиг эндээс хөвөрсөн.
Энэ бол “херо” Баатарын бичсэн шиг зохиол, найруулга биш. Хавтаст хэрэгт авагдсан баримт, мэдээлэл. Прокурор хүн тийм баримтгүйгээр ийм мэдээллийг задлахгүй. Тиймээс л С.Зоригийн хэргийг, хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаач гээд энэ хэрэгт хэрэгт холбоотой бүх хүмүүс, хамгийн гол нь иргэд шаардаад байгаа юм.
Ядаж Хууль зүйн сайд нь гарч ирээд “Элбэгдорж, Хурц, Мөнхдөл нар дээр шинэ хэрэг нээсэн. Ийм ийм үндэслэл, шалтгаанаар, ийм нотлох баримт шинээр гарч ирсэн учраас” гээд ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг энэ хүн УИХ-ын ээлжит сонгуулийг хээрийн шүүх болгоод дууслаа.
МАН-ын УИХ, Засгийн газар өнгөрсөн найман жилд юу хийсэн бэ, энэ улс орныг юугаар гийгүүлэв ээ? гэж асуухаар өөдөөс нь 26 жилийн өмнө алагдсан С.Зоригийг л ярьж байна. Найман жилийн өмнө шүүхээр шийдэгдээд, гурван шатны шүүхээр яваад мухарлачихсан хэргийг хэрхэн задалснаа, шүүхийг яаж базуурдсанаа л гайхуулж байна. Одоо бүр шүүхийн ч хэрэггүй болсон, телевизийн эфирээр шууд яллах ажиллагаа явуулж байна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд ирэх сонгуулиар МАН-ыг сонгохгүй байх мянган шалтгаан бий. Гэхдээ хамгийн эхний шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг намын дарга өөрөө болж байна. Эрх мэдлийн төлөө ингэтлээ шунадаг, ийм ёс суртахуунтай, ингэж хууль, шүүхийг уландаа гишгэдэг, цуу яриа, гүтгэлгээр нийгмийг залуурдана гэж итгэдэг хүн энэ намын толгойд байгаа цагт лав болохгүй. Ямар өнгөрсөн зууны гучаад он биш дээ. МАН тэр үе рүүгээ буцаж болохгүй биз дээ. Монголчууд ч үүнийг хүсэхгүй.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
irgen [103.57.92.107] 2024-05-19 09:42:14
Setguulch hunii ajil meregjiliin ajillah erhiig haagaad.MAN aa yluulajiin tuld gyndangiin horigdol tamhai hulgaich Chinbatiin TB eer gargaj bdg munch t1 mal Huuliin said Enhbayr uo bodoj ene nevtruulgiig gargav.Henii tomilson bish henii udirdlagand ymar huulchid ajillaj bn.Uuniig bodoh uhaan bolovsrolgui kurs damjaa.dampuursan Bers surguuli tugssen nuhduud uhaarch oilgohgui l de.Hevleliin tsentsur.ulnihnii tolgoig doromjloj duuslaa.Ouyk.Enhbayr 2 Ebiitei.Saihanbileg.Bayrtsogttoi bugd zailj uz.
Зочин [103.212.116.148] 2024-05-18 21:37:46
Шударга ёс ярьсан элбэгдоржийн алуурчинтай хийсэн хэлцэлийг л ил болгож ардчилсан нэр зүүсэн алчуурчинтайгаа хамссан бузар үйлдэлийг нь ард түмэнд үнэнийг нь дэлгэж байгахд ард түмэн талархаж байгаа шүү. Оюунэрдэнэ рүү дайрахаар улс орноо тонон дээрэмдсэн элбэгдоржтой хариуцлага тооцохыг шаардаж жагсах хэрэгтэй байна
Зочин [66.181.176.92] 2024-05-19 08:51:34
Оюун эрдэнийг бас хэзээ нэгэн өдөр шүүх ажил эхлэнээ.Энэ хүн засаглах ямарч чадамжгүй зөвхөн хов жив , хэрүүл ярьсан хүн л байх юм.Ажил бол хийсэн юм алга даа.204 км хагас дутуу үам л байна. М.Энхболдыг унагаачихвал сайхан болно гэсэн Оюун эрдэнэ хулгай авилгалтай тэмцэнэ гэсэн боловч засагтаа кабенитдээ хотгор шанага , 10% , гээд олон хулгайч нарыг давхар дээл өмсгөж хамгаалалтандаа авсан хүн шудрага бустай тэмцлээ юу.Нүүрсний хулгайг хэдэн жил ярив.Шийдсэн шиидэл үр дүн хаана байна.Авилгал улам л гаарав. Хийсэн ажилгүй хүн илрээгүй хэргээр занималдах нь эргээд өөрийг нь ороох л байх даа.
Зочид [66.181.180.66] 2024-05-18 09:46:12
Энэ нэвтрүүлгийг Гачууртын Чинбатын Монгол телевизээр гаргасанд нийгмийн сүлжээ хэрэеглэгчид дургүйцэж байна. Бид ч ялгаагүй тийм. Tелевиз TV9-өөр гаргасан бол настай хүмүүс бид өдөр тутмын мэдээллийг "КОММЕНТ" нэвтрүүлгээр Билгээ, Пүүжээ гэдэг 2 хүүгээс дандаа авдаг тул тэр телевизээр гаргах байсан юм, бид үзэж чадаагүй юм. Монгол HD телевизийг хараагүй ч ДАХИН ҮЗЭЖ БОЛДОГГҮЙ, харин TV-9 телевиз ДАХИН ҮЗЭЖ БОЛДОГ ЮМ. Л.Оюун-Эрдэнэ хүүг дэмжиж байна.
Зочид [66.181.180.66] 2024-05-18 09:29:05
Манай монголын ард түмэн маш их хэцүү, хүнсний бараа гэхэд ямар их өндөр үнэтэй 1литр сүү-5800төг, үхрийн мах 1кг -23000төг, өндөг-1ш-720 төг гээд л байна.Настай буурлууд бид амьдрахад хэцүү байна. Л. Оюун-Эодэнэ хүү маань 30-иад жил дуугараагүй явдлыг анхны удаа үнэнч шударгаар ард түмэндээ хэлж байгаад маш их талархаж байна.
Зочин [66.181.189.30] 2024-05-18 06:44:17
МАН -г л гаргаж болохгүй АН-ч ялгахгүй
123 [120.17.28.48] 2024-05-18 06:05:55
Яг одоогоор бол МАН дахиад гарсан нь дээрээ. АН гарвал бөөн хэрүүл хоорондоо алалцаад, гэмт этгээдүүдээ цайруулах л юм болно
зочин [66.181.182.148] 2024-05-18 05:14:51
Данхаа хавтаст хэргийн материалыг бүхэлд ил болгоо ч Содном даржаагийн хэргээ хүлээж ярьж байгаа бичлэгийг бүрэн эхээр үзмээр байна
Зочин [66.181.177.246] 2024-05-17 22:55:15
Одоо АН ялбал бүх хууль дүрмийг өөрсдийн хонгилдоо тааруулж засварлаад С.Эрдэнэ гуай хууль зүйн сайд болж Сайханбилэг Эрдэнэбилэг нар гадаадаас ирж хэргээ цайруулж ёстой л нэг улс орныг уруудуулах замруугаа явна даа. EС Оюун-Эрдэнэ луйвар авилгыг илчилж зоригтой шудрага ажиллаж байна. Ямар сонголт хийхээ ард түмэн мэдэх болж дээ.
Цэдэнсодном [66.181.176.177] 2024-05-17 22:51:52
Хэний бичээч, тролл тролл гэх нь хамаагүй. МАНынхан АН-ыг тэдний хүмүүсийг харлуулах юм л байвал бичээд бай. Харин эсэргээрээ МАН-аас салаагүй цагт манай улс Монгол хэзээч дээшээ гарахгүй. Орос юмуу Хятадын нэг муж улс болно гэдгийг ойлгоорой.
ах дүү 3 арай бн [66.181.161.161] 2024-05-17 21:01:23
данхаа 2 ахтайгаа та 3 больё оо одоо
Зочин [66.181.160.10] 2024-05-17 20:15:14
ДАНХ ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫГ СОНГОХОО БОЛЬЦГООЁ!
Зочин [202.9.40.82] 2024-05-17 19:37:57
Хонгил гэж ямар аймаар, нэг хүний хаанчлал ямар их гамшиг авчирдагийг, энэ хонгил хэвээр байсан бол энэ өмөөрөөд байгаа та ч гэсэн нэг л өлөр гэмгүй байж байгаад гэмтэн бодох боломжтой байсаныг энэ хүмүүс хичнээн олон энгийн ажлаа хийж байсан хүмүүсийг хэлмэгдүүлж шоронгоор айлгаж яллаж байсаныг ингэж иргэддээ ил топоор таниулж ойлгуулах нь шударга төрийн үүрэг ингэж байж л иргэд сонголтоо зөв хиыж өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалахболно
Зочин [202.126.90.129] 2024-05-17 19:11:58
Маргааш сонгууль. Тэгвэл өнгөрсөн найман жилд Монголын ард түмний амьдрал дээшлэв үү, доошлов уу энэ талаар ярилцах ёстой. Тэрнээс Оюунэрдэнийн зохиомол үлгэрийг эрэгцүүлэн суух цаг нь биш.
Зочин [66.181.183.79] 2024-05-17 19:07:11
Хэрээг цагаанаар будсан ч дуугарах даа гуагладаг юм ш дээ бич бич суганыхаа булчирхайг цочтол бич АН-ын залуучуудаа та нар Элбэгдорж, Баярцогт, Эрдэнэ, Ганболд, Баттулга, Батүүл , нууц ноёнтон Гончигоо гэсэн 7 нөхрөөс салаагүй цагт сайхан болно гэж мөрөөдөх хэрэггүй
Zochin [202.55.188.120] 2024-05-17 18:57:37
ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ЭБИЙГИЙН ЗАХИАЛГААР БИЧСЭН БАЙНА. ОВОО МӨНГӨ АВСАН БАЙХ.
пүрэвбат [66.181.184.131] 2024-05-17 18:56:05
яаж ч бодсон АН яагаад ч ялахгүй байх.монголын ард түмэн тийм харалган болчихоогүй байх.АН ялвал 2дахь Укриан болгож мэдэхээр байгаа шүү.Бид 2 том хөрштэйгээ хэзээч дайсагнаж болохгүй.монголын ард түмэн саруул ухаантай.
A [66.181.178.196] 2024-05-17 18:24:25
Шудрага үнэн ялдаг номтой Оюунэрдэнийгхарлуулна гэвэл хуц гэж хэлэе элбэг гэдэг хулгайч үнэнд гүйцэгдэнэ