Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл
УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэлүүд энэ сарын 14-20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. Энэ хугацаанд нам эвсэлүүд нэр дэвшүүлэхдээ гишүүд дэмжигчдээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглож буй. Учир нь, дээр дурдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох сонгогдох эрхээ эдлэхэд нь саад учруулж буй үйлдэл юм.
Иймд иргэний сонгох сонгогдох улс төрийн эрхийг илтээр зөрчсөн дээр дурдсан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэхийг СЕХ-ноос иргэд сонгогчдод хандаж уриалав. Түүнчлэн нам эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулахыг мэдэгдэв.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:28
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:28
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.