Газын зурваст гал зогсоох хэлэлцээ мухардалд оржээ
Израилын Засгийн газар болон Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний хооронд хийж буй хэлэлцээ түр зогссон тухай Израилын төрийн мэдлийн телевиз, радиогийн “Кан” компани өөрийн эх сурвалжаас эш татан мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, талууд ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг суллах нөхцөлийн талаар тохиролцож чадахгүй байгаагаас үүдэн хэлэлцээ мухардалд оржээ.
2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр лүү гэнэтийн дайралт хийж, хилийн суурингуудын оршин суугчдын аминд хүрч, 240 гаруй хүн барьцаалсны дараа Ойрх Дорнодын байдал эрс дордсон юм.
ХАМАС-ын дайралтын хариуд Израил улс тус бүлэглэлийн цэрэг, улс төрийн бүтцийг устгаж, барьцаалагдсан хүмүүсийг суллах зорилгоор Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүлээд байгаа юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр талууд Египет, Катар улсуудын зуучлалаар хүмүүнлэгийн үүднээс түр эвлэрэл тогтоож, гал зогсоох тохиролцоо долоо хоног үргэлжилсэн. Израилын талын мэдээлснээр, энэ хугацаанд 110 иргэнийг барьцаанаас суллажээ. Гэвч 12 дугаар сарын 1-нд гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж, байлдааны ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:46
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:46
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [103.57.93.170] 2024-05-19 14:29:10
Израйль газар нутгаа тэлэх Палестинчуудын газар нутгийг АНУ ын тусламжтай булаан эзлэх хөөн зайлуулах зорилого төлөвлөгөөтөй байгаа шдэ
Зочин [202.9.46.92] 2024-05-19 12:31:22
Цөмийн дайн болоосой.
Зочин [66.181.181.74] 2024-05-18 17:19:20
Одоо яахав Тэр барьцааны хүмүүсээ золионд гаргаад нэг мөр ХАМАСыг газрын хөрснөөс арч2