АБУ ДАБИ: Монголын баг медалийн чанараар наймдугаарт жагслаа

Aдмин / Спорт

Арабын Нэгдсэн Эмират улсад таван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хувийн дүнгээр япончууд тэргүүллээ.

Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар наймдугаарт жагслаа. Нийт 25 улс ямар нэгэн медаль хүртсэн бол есөн улсаас алтан медальтан төрсөн юм.

ДАШТ-д медаль хүртсэн эхний 10 улс:

Улс Алт Мөнгө Хүрэл Нийт

Япон

3 2 4 9

Гүрж

2 1 1 4
БНСУ 2 - 3 5
Азербайжан 2 - - 2
Итали 1 2 - 3
Франц 1 1 3 5
Герман 1 - 1 2
Монгол 1 - 1 2
Нидерланд 1 - - 1
Канад - 2 1 3

ДАШТ-д медаль хүртсэн тамирчдын дундаж нас 25.6 байв

Энэ жилийн ДАШТ-ий хамгийн залуу аварга Гүржийн Георгий Сардалашвили байв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой медальтан болж буй Г.Сардалашвили өнгөрсөн жилийн хүрэл медалиа ахиулж, алтан медаль хүртэхдээ 20 нас, 359 хоногтой байлаа.

Түүнээс дөрвөн сараар эгч БНСУ-ын Хо Ми Ми эмэгтэйчүүдийн 57 кг-д өнгөлсөн бол Нидерландын Йоанна Ван Лешот 21 нас, 195 хоногтойдоо дэлхийн хошой медальтан болж байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д алтан медаль хүртсэн Францын Марго Пино 30 нас, 137 хоногтойдоо түрүүлснээр хамгийн ахмад нь болжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.18.48] 2024-05-26 22:27:13

Басхүү сайн байсан шүү.хятад шүүгч авгай новширсон

Зочин [31.32.212.183] 2024-05-25 22:02:53

Baasanhyy dyygeen OLIMPOD paris demjnee......dyy mini hicheegeerei,chi henees ch dytahgyi zebhen eertee l itge.................

Сонирхогч [66.181.160.11] 2024-05-24 18:44:11

Манай жүдочид сайн байлаа. Бүгдэд ньд баяр хүргэе. Шүүгчдийн санаатай үйлдлээс болж манай хоёр ч бөх хүрэл медаль авах боломжоо хасуулсан даа. Тэр нэг хөсрий хятад авгай Басхүүг илэрхий буруу шүүсэн гм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.