ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүллээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.29/ хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гарчээ.

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.

Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.220] 2024-05-30 09:56:07

Хичнээнч мөнгө нэмээд хүүхэд 1 бууз, балга шөл л иднэ. Орой нь тогооч нар 2 гартаа том тортой юм бариад л харина. Ийм л байдаг шүү дээ.

Зочин [203.23.199.221] 2024-05-29 15:41:53

Цайны цагаар аав 30К-гаар хоолонд, 7К-гаар тамхи авдаг байж, хүүдээ бүтэн өдөр багштайгаа хуваагаад идээрэй гээд 3К өгч байгаа юм уу? Нөгөө агуу ХАЙР хаачсан бэ? Архи нь гараагүй новш уу!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.