Д.Цэрэнням цэргийн арслан боллоо

Aдмин / Спорт

Цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсон юм. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж цэргийн арслан цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.

Шөвгийн дөрөвт үлдсэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал “цогт” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэншувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр цэргийн харцага цолд хүрлээ.

Наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр, сумын заан Ө.Даваацэрэн, сумын заан Г.Мөнх-Ёндон нар үлдэв.

Тав даван шөвгөрсөн аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр нар “өсөх” чимэг нэмсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Өлзийбаярын Даваацэрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Гансүхийн Мөнх-Ёндон нар цэргийн начин цол хүртсэн юм.

Эх сурвалж: Үндэсний Бөхийн Холбоо


Сэтгэгдэл

nom yosooroo l cholond hyrch baina daa.... [31.32.212.183] 2024-05-31 19:57:49

Nytagiin dyy D.Cherennyam daa amjiltiin hych yrgelj dagan ylam sain barildaj ene jiliin ylasiin naadamaar syyd zaan chaol abaarai hemeen yereelee hairlaya....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.