The Mongolz "MESA Nomadic Masters" тэмцээнд түрүүлж $50,000 шагнал авлаа

Aдмин / Спорт

  • 100 мянган ам.долларын шагналын сантай MESA Nomadic Masters Spring 2024 тэмцээн үргэлжилж байна.
  • Тэмцээний финалын шатанд "The Mongolz" Европын "BLEED Esports" багийг хожиж түрүүллээ.

MESA (Mongolian Esports Association) буюу Монголын электрон спортын холбооноос зохиож буй CS2 (Counter Strike 2)-ын 100 мянган ам.долларын шагналын сантай "MESA Nomadic Masters Spring 2024" тэмцээний финалын тоглолтууд Мөсөн өргөөд боллоо.

Тэмцээний гранд финалд Монголын "The Mongolz" баг Европын төлөөлөл "BLEED Esports" багийг 3-1 (Anubis 10-13, Mirage 13-10, Ancient 13-11, Inferno 13-11) харьцаагаар хожиж 50 ам.долларын (169 сая төгрөг) шагналыг авлаа.

Тоглолтод The MongolZ-ын Мөнхболдын "SENZU" Азбаяр 85.1 ADR-тай багаа тэргүүлсэн бол Банзрагчийн "910" Өсөхбаяр хамгийн олон буюу 73 kill хийв.

Chinggis Warriors Европын баг OG-г нутаг буцаалаа

ATOX Esports баг Bleed Esports багт 2-1 харьцаагаар хожигдлоо

Монголын буучид Европын багуудыг илүүрхлээ

The MongolzДанийн "Gaimin Gladiators", Оросын "Aurora Gaming" болон BLEED Esports багуудыг тус бүр 2-0 харьцаагаар хожиж гранд финалд шалгарсан. Харин BLEED Esports-ын хувьд Монголын "Chinggis Warriors", "ATOX Esports" багуудыг хожиж дээд хүснэгтийн финалд шалгарсан бөгөөд The Mongolz-д хожигдсоныхоо дарааAurora Gaming багийг 2-1 харьцаагаар хожиж гранд финалд тоглосон. Улмаар The Mongolz-д дахин ялагдаж дэд байрыг эзэлснээр 25 мянган ам.долларыг авлаа.

Монголд зохиогдож буй CS2-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд Монголын гурав, Хятадын нэг, Оросын 1, Данийн 1, Европын 2 баг оролцсон.

Тэмцээний эхний хоёр өдрийн тоглолтууд студид болсон бол финал болон финалын өмнөх шатны тоглолтууд Мөсөн өргөөгийн тайз дээр үзэгчдийн өмнө болов.

Тэмцээний гуравдугаар байрт "Aurora Gaming" шалгарч 15 мянга, 4-р байрт Хятадын "Lynn Vision Gaming" баг шалгарч 10 мянган ам.долларын шагналыг авав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.