Ш.Энхийн-Од Юта мужийн их сургуулийн багийг сонголоо

Aдмин / Спорт

NCAA буюу Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн оюутны лигт данстай Ш.Энхийн-Од "Сан Франциско Донс" багаас шилжиж Юта мужийн их сургуулийн багийн саналыг хүлээж авлаа.

Оюутны лигт хоёр дахь улирлаа 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан билээ.

Улмаар Иллионис, Вилланова зэрэг олон их сургуулиас Ютаг сонголоо.

Дасгалжуулагч Крэйг Смитийн удирдлага дор өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Ютагийн баг шинэ улиралд Ш.Энхийн-Одоос гадна зургаан тоглогч шинээр элсүүлжээ.

Сонирхуулахад Ютагийн их сургуулийн багаас NBA-д данстай 10 тоглогч тодорсон. Тэднээс 2005 онд Андре Богут драфтын тэргүүн тоглогчоор сонгогдож байв. Түүнээс хойш NBA-гийн тоглогч тодрохгүй явсаар 2015 онд Делон Врайт, дараа жил нь Якоб Поетл, 2017 онд Кайл Кузма нар тус сургуулиас мэргэжилд хөл тавьсан билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.