ПАРИС 2024: Марафонч Б.Сэр-Одын олимпын эрх албан ёсоор баталгаажлаа
Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (World Athletics) өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-нд "Парис 2024" олимпын марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрсийг эцэслэн зарлалаа.
Энэ удаагийн олимпын марафон гүйлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 80 гүйгч оролцох ёстой. Ингэхдээ нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурваас илүүгүй тамирчин оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүдийн марафоны босго үзүүлэлтийг 2:08:10 цаг дотор, эмэгтэйчүүдийг 2:25:50 дотор амжилт үзүүлсэн бол олимпын эрх шууд өгдөг.
Харин дээрх үзүүлэлтэд хүрсэн тамирчин 80-аас цөөн бол дэлхийн чансааны дарааллаар олимпын эрх олгосон юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд уг үзүүлэлтийг биелүүлсэн 70 гүйгч дээр чансааны оноогоор 10 тамирчинд эрх олгосны дотор Б.Сэр-Од 1,169 оноогоор багтаж, олимпын наадамд зургаа дахиа өрсөлдөх боллоо.
Сонирхуулахад эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа (2:24:45, Сөүл, БНСУ), Г.Хишигсайхан (2:26:32, Токио, Япон) эрх авсан билээ. Парисын олимпын марафоны тэмцээн наймдугаар сарын 10 (эрэгтэй), болон 11-нд (эмэгтэй) болох юм.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.161.38] 2024-06-05 23:06:18
Аав нь их сайн хүн байсан даа ..Сайн байна .
Irgen [202.55.188.100] 2024-06-05 17:24:58
MUd sportiin meregjiliin hun udirdaj.tamirchinaa demjdeg bbal SER OD bol nugee ardiin.turiin buh gaviya shagnaliig avaad.ursee toiruulaad.amraad suuj bh blaa.Daanch NAM damjsan hulgaichuud sportiig eeriinh n sonirhol uom shig bodood toohchgui bga drukuud.SU giin huuhdiig DANH daguulj davihisaar bgd Olimpiin horoog egsen.odoo uo hiij bn.Olimpod heden erh avav.ymar amjilt huleej.bgaag medehgui.bayn avgaigaa dagaad.alt mungee deeremduuleed hesej yvdag demii gonzgoi amitan.SerOdod buh gaviya shagnalaa tultal egeech.Buh uomiig NAM gj hardagaa boliShudarga.meregjiliin huneer olimpiin horoogoo udirduul.