Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг
Ардчилал гэдэг бол эрх чөлөө. Тэр дундаа сонгогдох, сонгох эрх эрэмбээрээ нэгдүгээрт бичигдэхийг хүний үндсэн эрх гэж ардчилсан орнууд үздэг. Энэ зарчмаа ч хатуу баримталдаг. Ардчилсан орнуудын үлгэр жишээ авдаг ардчилалтай хэмээгдэх улс бол Америк. Энэ улсад хүний үндсэн эрх буюу заяагдмал эрхүүдийг хууль гарган зөрчихийн эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль санаачлахдаа хүний заяагдмал эрхийг зөрчихгүй байхаар баталдаг. Үүгээрээ хүний заяагдмал эрхүүдийг дархалж өгч байгаа юм.
Тиймээс ч энэ улсыг ардчиллын өлгий нутаг хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Америкт хүний үндсэн эрхийг хууль, шүүхийн байгууллага нь ч хүртэл хориглож, хааж болдоггүйн тод жишээг Дональд Трампын асуудлаас тодорхой харж болохоор байна. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг эрүүгийн хэрэгт буруутгаж шүүж байгаа. Гол онцлог нь түүнд холбогдсон эрүүгийн хэргээс үл хамаарч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэйг дэлхийн хэвлэл дуу нэгтэйгээр зарлаж байна. Манайд бол эрүүгийн хэрэгт холбогдсон л бол сонгуульд нэр дэвших битгий хэл сонгох эрхийг нь ч хориглоно. Гэтэл Америкт тийм биш аж. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст ердөө гуравхан шаардлагыг л тавьдаг байна. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 35-аас дээш настай, АНУ-д төрсөн болон улсдаа 14-өөс доошгүй жил амьдарсан байна гэж заажээ, маш энгийн байгаа биз.
Ингээд л болдог байна. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын сонгох, сонгогдох эрхэд ямар ч хууль, ямар ч шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй. Хүний заяагдмал эрхэд шүүх ч нөлөөлөх ёсгүйг харуулсан хэрэг юм. Тэр шоронд орсон ч улсынхаа ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Ямар ч сонгуульд саналаа өгөх эрхтэй.
Энэхүү сонгох, сонгогдох эрхийг нь гагцхүү ард түмнийхээ мэдэлд л үлдээдэг нь нөгөө төгс ардчилал гэдэг нь бололтой. Хүн амины хэрэгтэн ч нэр дэвшиж болно. Гол нь тэр хүнийг сонгох уу, эс сонгох уу гэдгийг ард түмэн нь шийднэ гэсэн үг юм уу даа. Манайд бол хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнд нь санал өгүүлэх вэ гэдгийг ард түмэн бид шийдэж чадаж байгаа бил үү гээд бодоод үзээрэй. Хүн алсан гэмт хэрэгтэнг битгий нэр дэвшүүл гэж тэмцэх, дуугарах, ийм үзэл бодолтой нэг ч иргэнийг АНУ-аас хайгаад ч олохгүй байх.
Гэтэл манайд энэ бүх зүйл яг эсрэгээрээ байна. Аль болох нэр дэвшихийг нь хориглосон, сонгогдох эрхийг нь хязгаарласан, хааж боосон заалтууд өнөөгийн Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд их байгааг олон улсын хуульчид байнга сануулан хэлдэг. АНУ-ын Конгрессын сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 90 орчим хувь нь сонгогдох эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцдог. Харин үлдсэн 10 хувь нь өөрийнхөө хүсэлтээр нэр дэвшилтээсээ татгалздаг байна. Нэг ч нэр дэвшигчийг ямар нэгэн шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй тохиолдол гараагүй аж. Гэтэл манай СЕХ саяхан нам, эвсэл, бие даагчдын материалыг хүлээн авлаа. Нийт 1000 гаруй нэр дэвшигч энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн байна. Үүнээс СЕХ нэр дэвшигч бүрийн материалыг хянаж үзээд хуулийн шаардлага хангаагүй 160 орчмыг нь буцаажээ. Өөрөөр хэлбэл, 160 хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг нь олгоогүй гэсэн үг. СЕХ Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллага уу. Тийм эрх мэдэл тэр байгууллагад байхгүй.
Ямар хуулийн шаардлага хангаагүйгээс болоод эдгээр хүмүүсийн нэр дэвших эрхийг хаасан шалтгааныг харвал үнэхээр инээдтэй. Хамгийн түгээмэл шалтгаан нь зээлтэй, өртэй байсан гэдэг асуудлаас болоод нэр дэвших эрхийг нь олгоогүй байна. Ардчиллаар бид эрх чөлөөтэй зах зээлийн нийгмийг бүрдүүлсэн гэдэг. Тэгвэл тэрхүү зах зээлийн нийгэмд хүн амьдралаа дээшлүүлэх, хөдөлмөрлөх, хийж бүтээхийн тулд мэдээж хөрөнгө оруулалтаа босгож таарна. Ингэхдээ зээл авах нь тодорхой.
Гэтэл манай улсад зээл авч эдийн засгийн харилцаанд орсон иргэнээ гэмт хэрэгтэн мэт үзээд сонгогдох эрхийг нь хязгаарлачихаж байгаа нь инээдтэй. Энэ бол нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж болох хуулийн нэг л заалт.
Иймэрхүү маягаар иргэнийхээ сонгогдох эрхийг хааж боосон 10 гаруй хуулийн заалт байна. Үүнээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод хариуцлагаа үүрээд гараад ирсэн хүн нэр дэвшинэ гэж бүр саналтгүй. Гэтэл АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг дөрвөн ч эрүүгийн хэрэгт нэр холбон шүүж байгаа. Хоёр ч хэрэгт нь шүүхээс ял оноочихсон. Гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэтэл манай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ном оруулж ирсэн хэргээс болоод ял авч, шоронд суугаад гарсан. Гэтэл тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байсан удаатай. Улмаар 2020 оны сонгуульд ч нэр дэвшээд бүртгэж аваагүй. Манайд хуулийн хязгаарлалтаас гадна улс төрийн хязгаарлалт гэдэг зүйлээс болж тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх тохиолдол ч гардаг. Үүний тод жишээ бол энэ сонгуульд “Үндэсний эвсэл” гэдгийг тэргүүлэн оролцох байсан Н.Номтойбаярыг шоронд орж байсан гэдэг шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэж аваагүй. Энэ мэт олон хүнийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцаасан байна. Хүний амьдрал баян. Өндөг шиг өөгүй хүн гэж орчлонд үгүй. Монголд сонгогдох эрхийг нь хязгаарласан энэ олон хуулийн заалтуудыг урдаа бариад тухайн нэр дэвшигчийг ухаж, шалгаад л байвал хуулийн шаардлагад нь тэнцэх нэр дэвшигч цөөхөн л болов уу. Хууль нь байхад хэнийг ч хамаатуулан шийтгэж болдгийг бид социализмын туршлагаасаа бэлээхэн мэднэ.
Хүн алдаж болно. Алдаагаа ухамсарлаад хариуцлага үүрсэн бол буцаад нийгмийнхээ харилцаанд орох эрх ардчилсан оронд бий. Гэтэл манайд ял авч, шоронд суусан иргэнээ хүн гэж үздэггүй хандлага ч байдаг. Бүр зарим хуулийн агуулга, заалтуудад ч иргэнээ ялгаварласан өнгө аяс ил цагаан уншигддаг. Тиймээс бид цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнөөс давсан аливаа хуулийг гаргахгүй байх. Хүний эрхийн зөрчилтэй эрх зүйн баримт бичгүүдээ засах цаг болсон байна.
Ардчилал гэдэг бол сонгох, сонгогдох эрх. Хэрэв сонгох, сонгогдох эрхээ иргэд нь эдэлж чадахгүй бол тухайн улс дарангуйллын тогтолцоо руу орсон жишээ олон. Тиймээс л ардчиллын амин сүнс болсон сонгогдох, сонгох эрхийг юугаар ч хориглож, хязгаарлаж болдоггүйг Америк тодорхой харуулсаар байна. Манайх ардчилсан орон юм бол үүнээс үлгэр жишээ авч хуулиудаа өөрчлөх хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.70.38.18] 2024-06-10 18:37:04
Ард түмэн одоо сонгуулиа идэвхтэй өгөх хэрэгтэй .үр хүүхдийн чинь хувь заяа шүү сонгуульд цайны сүүний мөнгөөр саналаа өгдөгөө болиод өгөөсөй . Үр хүүхдийнхээ ирээдүйг цайны сүүгээр зараад өөрсдөө ядарч зүдрээд байгаагаа ойлгоосой хүмүүсээ хэнийг сонгох вэ гэдгээ судалж бодолтой байгаасай сонгуулиа бас идэвхтэй өгөх хэрэгтэй
иргэн [59.153.86.144] 2024-06-08 17:01:26
Нэр дэвшсэн болгоныг баталгаажуулаад байх уу. Жинхэнэ улс орноо мөхөөх байлгүй. Цензур заавал байх ёстой. Тэр тусмаа УИХ-д нэр дэшигчид дээр. Маш зөв. Сайн цензурд
Иргэн [59.153.112.165] 2024-06-07 13:50:59
Хүнийг хүнтэй бүү зүйрлэ!!!!!Хүн бүр өөр өөрөөр бүтэээгдсэн өүтээлүүд шдээ!!!! Үнэнд за - худал хужрмагт үгүй гэж бай!!!!!!!! Ардчиласан Улс болох байсанг -МАХН ,МАН хувилдаан нь арчилсан нэртэй Дарангуулалт болгосон !!!!!!!!Одоо л Сонготоо зөв хиыж Эх орлн Ардчилалаа авар !!!!!!!!!! ардчилал - Таны эрх чөлөө шүү !!!!!!! Ардчилсан нам гээд эргүүт вээ!!!!!!!!!
Зочин [202.9.47.36] 2024-06-07 16:24:06
Зайл эргүү
МЙУЙЖЭА [66.181.167.254] 2024-06-07 08:01:45
Америк-Д ТРАМПЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГОЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙГ ТУЛД 20, 30 ЖИЛИЙН ӨМНӨХ БОЛСОН БОЛООГҮЙ АСУУДЛЫГ СӨХӨЖ ӨЧНӨӨН ХЭРЭГ ҮҮСГЭЖ МӨРДӨЖ МӨШГӨЖ, ШҮҮЖ БАЙГАА АРДЧИЛСАН ОРНЫ ИРГЭНИЙН СОНГОХ ЭРХИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА БАЙДАЛ УУ ? ЮМАА МЭДЭЖ БИЧМЭЭР ЮМ .
Зочин [202.9.47.36] 2024-06-07 10:19:51
Яг үнэн. Дүр эсгэсэн ардчилал гэж наадахыг чинь хэлдэг юм.
Зочин [31.32.212.183] 2024-06-06 18:54:30
Manaid dyr esgesen ardchilal baigaa bolood ter dee?...oilgob yy?jinhene ardchilsan ylsad bol eer syy dee!!!eneeder ch bi beer harsaar l syyna!!!!!!!!!!!!
Зочин [103.168.34.27] 2024-06-06 13:22:12
Яагаад гэьэь махайд хулгайч луйьарчин биш гэмт бүлэглэл багтдаггүй боловсролтой улс төрч ховтр
Зочин [172.58.164.172] 2024-06-06 10:36:07
Uureg gej ba an aas gadnii humuus bur Thailand Pattaya d zosdog yanhan uyanga geed huuhen irchihsen songuul yariad iliirch yabaa mongol ulsiin daisnuud aa songo gebel an
Зочин [202.126.89.187] 2024-06-06 10:30:38
Номтойбаярыг Энхбаяртай зүйрлэх нь хаашаа ч юмбдэ