Тавдугаар сард архидан согтуурсан зөрчил 33 хувь, хулгайлах зөрчил 22.2 хувиар буурчээ

Aдмин / Нийгэм

Улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурч, 252.529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 66.5 хувь нь Нийслэлд, 33.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол Цагдаагийн байгууллага 97.3 хувийг, Гадаадын иргэн, харьяатын газар, Татварын байгууллага, Гаалийн байгууллага тус бүр 0.1 хувийг, Онцгой байдлын газар 0.02 хувийг шалгаж, бусад байгууллага 2.2 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 246.126 хүн, 899 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Дөрөвдүгээр сартай харьцуулахад шийтгэл оногдуулсан хүн 7.2 хувиар буурч, хуулийн этгээд 3.8 хувиар өсжээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 63.3 хувь нь 26-45 насныхан байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.9 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ. Төр, нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Тавдугаар сард Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 33.7 хувиар, Хулгайлах зөрчил 22.2 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 11.6 хувиар буурсан байна.

Харин Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 19.3 хувиар, Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8.4 хувиар, Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан зөрчил 8.3 хувиар, Танхайрах зөрчил 2.1 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл

Гэрлээ [139.5.217.221] 2024-06-12 17:36:33

Хулгайлах үйлдэл чинь уг нь гэмт хэрэг юм даа, зөрчил гэж бичээд байхым

Тоонд итгээд байгаа юм уу? [66.181.160.125] 2024-06-12 14:18:56

Цагдаа зүгээр л архичидаа барихаа больчихоод байгаа ш дээ. Тэрнээс биш архи борлогддогоороо зарагдаж байгаа, архичид байдгаараа байж байгаа. Харин архичид хөдөө юм уу, ойруу түр явчихсан байгаа байх. Кх! Эсхүл подвалд цагдаагаас нуугдчихсан архиа ууж байгаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.