УАШТ: ОУХМ Э.Даваахүү Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2024 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна.
Монголын буудлагын спортын холбооноос мэдээлснээр, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
10 м-ийн Хийн гар буу эрэгтэй дасгалд,
“Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Э.Даваахүү 588/240.8 оноогоор Алтан медаль,
Орхон аймгийн тамирчин. Спортын дэд мастер Г.Батхишиг 557/228.6 оноогоор Мөнгөн медаль,
“Хилчин” спорт хорооны тамирчин, Спортын мастер Ш.Буянзаяа 580/212.3 оноогоор Хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл