Эрэгтэйчүүд гурван зогсоол дараалан түрүүллээ

Aдмин / Спорт

Хятадын Хандан хотод 3х3-ын U23 насныхны үндэстнүүдийн лигийн гурав дахь цуврал тэмцээнд Монголын шигшээ дахин хожлоо. Тодруулбал, манай залуус өчигдөр хэсэгтээ Туркменистан, Филиппинтэй таарсан бөгөөд төвөггүй буулган авснаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар финалд Японтой дахин таарч 18:17-гоор хожлоо. Ингэснээр гурван цувралд дараалан түрүүлж байгаа юм. Өчигдрийн бүрэлдэхүүнд С.Биндэръяа, А.Азбаяр, Л.Авирмэд, С.Тэмүүлэн нар тоглож, Г.Дөлгөөн өнжсөн байна. Сүүлийн тоглолтыг С.Биндэръяа гэмтлийн улмаас өнжиж, манай залуус гурвуулаа тоглосон байна.

Хятадад болж буй тус тэмцээнд Монгол, Хятад, Япон, Казахстан, Туркменистан, Филиппин гэсэн зургаан орны эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд зургаан өдөр бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж тоглох журамтай ажээ. Дээрх багууд одоо дахин гурван цувралд өрсөлдөх бөгөөд хамгийн олон удаа финалд шалгарсан баг нь U23 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авна. Харин эмэгтэйчүүд хэсэгтээ Филиппинд хожигдож, Туркменистаныг хожсоноор гурав дахь цувралыг дуусгасан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.