Байт харвааны олимпын эрхийн сүүлчийн тэмцээн болно
Туркийн Анталья хотод байт харвааны дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-нд эхэлнэ. Парисын Олимпын сүүлчийн эрх олгох тус тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорих юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар цэц сорих бол эмэгтэйчүүдээс Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Монголын харваачдаас олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд ганцаараа эрх авсан бөгөөд дээрх тэмцээнээс дахин 1-2 эрх авах зорилготой аж. Дашрамд дурдахад, энэхүү тэмцээн нь Монголын шигшээ багийн хувьд Олимпын эрхээ нэмэгдүүлэх сүүлчийн боломж юм. Одоогоор манай улс 30 эрхтэй байгаа бөгөөд усанд сэлэлтийн төрөлд тивийн квотоор 1-2 эрх нэмэх боломжтой байна.
Сэтгэгдэл