“Бостон Селтикс” 18 дахь удаагаа НБА-ийн аварга боллоо

Aдмин / Спорт

Даваа гаргийн орой Бостон хотноо болсон Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) аварга шалгаруулах тэмцээний финалын цувралын 5 дахь тоглолтод “Бостон Селтикс” баг “Даллас Маверикс”-ийг 106:88-аар хожиж, 2023/2024 оны улирлын аварга (цуврал 4-1) боллоо. Ийнхүү “Бостон Селтикс” түүхэндээ 18 дахь удаагаа аваргын бөгжийг хүртэж, хамгийн олон удаа түрүүлсэн клуб боллоо. Энэ үзүүлэлтээр хоёрдугаарт “Лос-Анжелес Лэйкерс” (17), гуравдугаарт “Голден Стэйт Уарриорс” (7) бичигдэж байна. Тус баг хамгийн сүүлд 16 жилийн өмнө аварга болж байсан бөгөөд тухайн үед “селтиксүүд” финалын цувралд “Лос-Анжелес Лэйкерс” багийг 4:2 гэсэн харьцаатайгаар хожсон юм.

Финалын цувралын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор “Бостон Селтикс”-ийн хамгаалагч Жэйлин Браун тодорлоо. Өдгөө 27 настай Браун энэ улиралд плей-оффын 19 тоглолтод оролцож, дунджаар 23.9 оноо авсан бол, самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт 6, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт 3.3 гарчээ. Өмнө нь Браун Дорнод бүсийн финалын цувралын шилдэг тоглогч болж байсан бөгөөд уг цувралд “Бостон Селтикс” “Индиана-Пэйсерс” багийг 4:0-ээр хожсон юм.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.