Тог тасарсан бол хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөв
Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж байна.
Зарим газарт үер буусны улмаас айлын гэр, байшин усанд автсан, автомашин урссан тохиолдол ч гараад буй. Хур бороо ихтэй байгаа энэ өдрүүдэд цахилгааны аюул эрсдэл үүсэж болзошгүй тул Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэг:
- Тог тасарсан бол гэмтлийг засаж, хэрэглээг сэргээх хүртэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх
- Цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай 7004 7004 дугаар дуудлага өгч, хүн, мал амьтан ойртуулахгүй байх арга хэмжээ авах
- Цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс дээш өндөрт байрлуулах
- Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг шалгах зэргийг зөвлөлөө.
Сэтгэгдэл