Испанийн шигшээ Италийн багийг хожиж, ЕАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа

Aдмин / Спорт

Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Испанийн шигшээ багийн хөлбөмбөгчид Италийн багийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа. Гельзенкирхен хотод болсон тоглолтод испаничууд 1:0-ээр хожлоо. Тоглолтын 55 дахь минутад Италийн хамгаалагч Риккардо Калафьори өөрийн хаалганд гоолджээ.

Испанийн баг 6 оноотойгоор В хэсгийн нэгдүгээр байрт шалгарлаа. Италичууд 3 оноотой болж хоёрдугаарт бичигдэж байна. Албани, Хорватын багууд тус тус 1 оноо авчээ. Зургаадугаар сарын 24-нд болох сүүлийн тойрогт Испанийн баг Албанийн багтай, Италийн шигшээ Хорватын багтай тоглоно.

Испани болон “Манчестер Сити” багийн хагас хамгаалагч Родри шар хуудсаар олон удаа торгуулсан тул Албанийн багтай хийх тоглолтыг өнжихөөр болжээ.

Испани, Италийн шигшээ багууд Европын аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа хоорондоо тоглолоо. Өмнөх тэмцээнд хагас шигшээд таарч байсан юм. Тухайн үед Италийн баг хожиж, улмаар Европын аварга болсон билээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [14.0.43.33] 2024-06-21 18:43:09

shalgaraad bhdaa yahav dee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.