Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно

Aдмин / Нийгэм

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн Баасан гарагт/2024,06.28/ улс даяар зохион байгуулагдана. Хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг хоригложээ. Тодруулбал Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм байна.

Ташрамд дурдахад УИХ-д 1,340 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 26-ны 23:59 цагт зогсооно.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 13 тойрогт нэр дэвшиж буй 1,340 хүний танилцуулга, зураг, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХОМ)-ийг багтаасан цогц мэдээллийг "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [94.25.173.229] 2024-06-25 01:53:04

bur musun hori


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.