Гаднын орны инженерүүдийн зөвлөснөөр голын далангийн хоёр талаар ургасан мод бургасыг үлдээж, голдирол хааж, урсац сааруулсан бургасыг чөлөөлсөн
Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэсэн бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Голыг цэвэрлэх явцад лаг хагшаас гэхээсээ илүүтэй их хэмжээний барилгын болон ахуйн хог хаягдал гарсан. Мөн өнгөрсөн жил буусан үерийн дараа бид Нидерланд, Япон, Хятад зэрэг орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Үүний үр дүнд НОК болон нийслэлийн Байгаль орчны газраас өгсөн зөвлөмжийн дагуу голын далангийн хоёр талаар ургасан мод бургасыг үлдээж, голдирол хааж, урсац сааруулсан мод бургасыг чөлөөлж байна.
Угаас суурьшмал, олон сая иргэнтэй томоохон хотуудад хотын голоор урсаж байгаа голд инженерийн тооцоолол гарган, эргийн хамгаалалт хийх, голын хамгаалалтын далан үүсгэх, тэр ч байтугай голыг голдирлоор нь шилжүүлэх арга хэмжээг хүртэл авах байдлаар зохицуулсан байдаг юм билээ. Тухайлбал, Дунай мөрөн, Япон улсын далайн эргийн ойролцоох том голуудад энэ мэт арга хэмжээг авсан байдаг. Харин Сэлбэ, Дунд голыг аль болох өөрийнх нь байгалийн зүй тогтлыг алдагдуулахгүйгээр урсцыг нь чөлөөлөх арга замыг эрэлхийлж байна” хэмээв.
Уг ажлын хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу зургаан байршилд голын голдирлыг хааж, стандартын бус, зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчлийг арилгасан.
Тодруулбал, Гурвалжингийн гүүрний баруун урд талд тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд Дунд голын голдирлыг хааж 800-1,500 диаметрийн өргөнтэй хоолойг голын дунд тэг хөндлөн байрлуулан булж, орц, гарц гаргасан, бохирын худаг барьж, шороонд булсан, цахилгааны утас татсан зэрэг зөрчил илэрсэн. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны улмаас тухайн цахилгааны утас татсан хэсэгт гол давж үерлэсэн бөгөөд хэрэв эл хэсэгт ус нэвчсэн бол олон хүний амь нас эрсдэх аюултай. Мөн бохирын худаг задарвал гол бохирдож, их хэмжээний нян бактери тархан, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учрах эрсдэлтэй байсан гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд 163 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Энэхүү далан суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны аюулаас хамгаалдаг. Иймд гол усаа бохирдуулахгүй, элдэв хог хаягдал хаяхгүй байхыг нийт иргэддээ уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Зочин [203.23.49.165] 2024-07-08 12:38:12
Өөрсдийн толгой гэж үгүй, өөрсдийн эрдэмтэдээ үгүйсгэсэн мэргэжилтнүүд, албан тушаалтнууд. Ядахнаа тэр хашаад байгаа барилгуудаа арга хэмжээ аваач. Хуучин цэлийсэн сайхан өргөн байсан голын голдиролыг нарийсгачихаад бидний татварын мөнгөөр ингэж тоглоод, мөн цаашдын иргэдийн амгалан амьдарлыг бусниулдагаа больцгоо.
Зочин [103.57.94.220] 2024-07-08 06:23:03
Одоо бүр гадаадын инженерийн зөвөлгөө нэрээр дэлхий нийтээр нь хөлдөө чирлээ
Зочин [202.126.91.201] 2024-07-06 19:47:16
Говийг усжуулахын тулд хэрлэн онон туул голын урсацыг өөрчилж бетон доторлогоотой инженерийн хийцтэй сувагаар голын гольдролыг өөрчилж болно. Өөр арга байхгүй шууд гольдрол өөрчилвөл голгүй болж элсэнд шингэнэ!!!!
Иргэн [162.211.155.28] 2024-07-06 08:17:14
Тайрах нь зөв шүү. Бургас, модыг гадны оронд тайрч багасгадаг. Сагсайтал ургуулдаггүй
tanaa [103.168.34.89] 2024-07-06 02:36:07
aliin buhen dandaa gadnii zuvluh geed mungu tsavchaad bh ym be ? uuriin ulsad mani ene zergiig shiidchih injener bishgui l bgaa shuudee ! ym l bol gadnii zuvluh gej sevelzeed bhaa boliochee , shinehen ERUNHII SAIDAA !!!
МАН-ыг авсанд хийж булшилья [202.9.46.245] 2024-07-05 23:15:50
Говийг Хэрлэн Ононоос суваг татаж усжуулая ,говийнхныг устай ундтай болгое гэхэд МАН эрс эсэргүүцэж монголчуудын эсрэг терр рист хорлон сүйтгэх ажиллагаа олон жил явуулж ирлээ. МАН-ыг Хятад болон Оросын тусгай албад нууцаар удирдаж байгаагийн илрэл бол энэ.
МАН сөнөтүгэй [202.9.46.245] 2024-07-05 23:12:20
МАН дандаа өөрийг нь магтсан мангуучуудаар ажлаа хийлгэж ,шилдэг инженерүүдээ гадаад руу шахан зайлуулах бодлого баримталсны үр дүн энэ. МАН-ын энэ бодлого гадаадын улсын нууц даалгавар байж болно.
Баатар [202.9.40.225] 2024-07-05 19:04:03
Өөрийн толгой, өөрийн эрдэмтэд байхгүй юм болов уу?
suhee [66.181.160.89] 2024-07-05 18:29:43
t1 huuruudee mod burgas ustgah bish tuund teegleed us uyr haagaad baigaa hog haydag sugnuudee boliul ergen toiron kamer tavi undur tirguuli buur eruu uusge ter tsagt gol us uyr yvdgaaraal yvna er ni bol hariutslagguin l gai baihgui yu bi ter erguu atsnuudiih ni neg ni l bna gehdee turd shurgaj tender avilga avdag erguu ats ni bol bish har uhaanaar bodhod l iim baigaan us uyriig bol dalan shoroogoor bish suvag shuuduugaar l zailuuldiin goliin golidrol huvuuguur urgsan burgas mod suug bol gol yum ni bishshdee tend hichneen zagas jaraahain amrah bulan tohoi an amitnii uur huyu suitgej baigaagaa mededgui maanaguud uu
Алтанхуяг lГомбосүрэн [66.181.161.145] 2024-07-05 11:43:49
Гадаад л бол оаг гэдэг ойлголт хэвшлээ шүү. Англиар л ярьдаг бичдэг бол сайн гэх. Ахмадуудаасаа асуул даа ичих хэрэггүй шүү.
Ганц голынхоо урсацыг тоцоочиж чаддаггүй нийслэлчүүд. [66.181.160.73] 2024-07-05 11:25:54
Нийслэл хотын 383 жилийн ой болсон. МУИС аль 1950 оноос хойш байгалийн ухааны эх оронч оюутан сургаж эхэлсэн, 70 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ганц том хотынхоо төвөөр урсдаг 2 голынхоо урсацыг тооцочих эх оронч мэргэжилтэн МУИС бэлтгэж чаддаггүй юу? Одоо тэгээд бодвол хятадын мэргэжилтнээр л тооцоо хийлгэж зөвлүүлж байгаа байхдаа, манай эх орончид. Кх!
Зараа [103.71.100.30] 2024-07-05 10:48:25
гадны гэх чухам аль улсын, ямар цол зэрэгтэй хэн гэгч инженерүүд ямар судалгааны үндсэн дээр яг ингэ тэг гэсэн гэх баримт хаана байна вэ? баримт нотолгоотой юм яриарай даа
Оргил [139.5.218.241] 2024-07-05 08:46:32
Гадны улсын зөвлөснөөр гэх юм өөрийн инженерүүд яацийн үргэлж хүний толгойгоор шийдвэр гаргадаг боллоо ийм байхад улны боол улс байх нь аргагүй юм даа
Санаа [103.212.118.94] 2024-07-05 02:06:57
Монгол улс их сургуулийн боловсролтон бэлтгэд 80 гаруй жил болж байна. Мод зөөх буруу ажил бодож олсноо гадныхнаас мэдэж авч залруулсан нь харамсалтай. Ядахдаа Б.Чимид дендрологичоос асуухгүй. Та нар чинь цалин авагчид биш. Илүү үг хэлэхэд Сэлбэ голынхоо хуучин голдрилыг, салааг маш сайн харах. Гадныхан үүнийг мэдэхгүй, онолоор зөвлөсөнд сэтгэл хансан нь харамсалтай. Харамсалтай шүү.
Зочин132 [66.181.187.200] 2024-07-04 23:30:35
Авлига хороололоо нурааж чадса юм у
Иргэн [66.181.161.73] 2024-07-04 23:28:54
Энэ улсад чинь иймхэн юм мэдэх мэргэжилийн хүн гэж байдагүй юмуу?. Яаманд хий сууж цалин авч байгаа нөхөдийг хөөгөөд явуулаач!. Засаглаж чадахгүй хотын дарга, сайдтай бүтэхгүй юмаа
Зочин [59.153.86.81] 2024-07-05 10:09:27
эд угаасаа мэргэжил мэргэшил юу ч мэдэхгүй. дандаа хамтарч хийцлэх идэх эзлэх булаах л амьтад. энэ жижигхэн хотыг үнсийг нь хутгаж байна. өөрсдөө ирээдүйгүй улс ингэнэ
Зочин [176.3.146.212] 2024-07-04 23:38:49
Yher mongol Uchiräa olohgui hezyy bna aa mongoo
Энгүүн [66.181.188.192] 2024-07-04 22:23:31
Хийх ажлаа эхлээд олон нийтэд танилцуулж бай, малнуудаа, Худаа баахан буруу юм хийчихээд, дараа нь дандаа булзааруулсан юм ярьж байдаг.
Зочин [172.56.33.16] 2024-07-04 21:24:35
zev zevee sain ajillaj bna
Үүзккъ [202.9.46.23] 2024-07-04 20:07:44
Энэ тайлбараа олон нийтэд тайлбарлахгуй бол эргүү ацнууд буруугаар мушгаад байгаа шзү
Зочин [103.212.116.57] 2024-07-04 21:47:18
Ali ujee buruugaar oilgood hutsaad ehelsen bn lee