10 ЖИЛИЙН ӨМНӨ НАС ЭЦЭС БОЛДОГ Ч 5 ЖИЛИЙН ЦААНА ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОДОГ МОНГОЛ ЭРЧҮҮД

Aдмин / Нийгэм

Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд Ерөнхийлөгчийн ивээл дор болж өндөрлөв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээсэн илтгэлдээ “...эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.

Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна…” Хэмээн эрчүүдэд тулгамдаж байгаа бүх талын асуудлыг шийдвэрлэх аливаа санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн юм. Ерөнхийлөгчийн илтгэлд дурдагдсан судалгааны тоо баримтаа зарим нь ихээхэн анхаарал татна.

Тухайлбал Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалдаг мөртлөө тэтгэвэр авах насны доод хязгаар нь эмэгтэй 60, эрэгтэй 65, малчин эмэгтэй 50, эрэгтэй 55 нас байх жишээтэй. Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуульд аливаа хүн нас, хүйс, ажил мэргэжил, нийгмийн гарал угсаа гэх мэтээр аливаа жам ёсны байдлаараа хэзээ ч ялгаварлан гадуурхагдах ёсгүй.

Гэтэд нийгмийн хамгааллын бодлого нь яахаараа эр хүнийг эмэгтэй хүнээс ийнхүү 5 жилээр сунгаж тэтгэврийн нас тогтоож байгаад асуулт, асуудлыг дэвшүүлэх цаг болжээ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, өсгөн нэг талаар хүн амын өсөлтөд чухал байр суурь эзэлдэг ч хөдөлмөрийн үр шимээрээ эрчүүдтэй эн тэнцүү шахам.Тэгш эрхийн зарчим мөрддөг эрх зүйт төртэй ардчилсан үзэл баримтлалтай Монгол Улсад засаж залруулмаар олон асуудлын нэг нь энэ болов уу?


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.238] 2024-07-08 20:07:31

Эрчүүд эмэгтэйчүүдээс богино наслаж байгааг бүгд мэдсээр байж тэтгэврийн насыг нь олон жилийн зөрүүтэй, хойно тавьсан нь цэвэр луйвар.

12345 [202.55.191.194] 2024-07-08 16:30:25

ЭНЭ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨӨЧЭЭ

Иргэн [103.212.118.89] 2024-07-08 09:04:24

Бүгд эрүүл мэндээ анхаар тэгвэл олон жил тэтгэвэр иднэ. 40. 50 жил тэтгэвэр идэж бгаа хүн олон Эмэгтэй хүн 50.55 тайд гарч бна эрэгтэй нь 60 тайд гарч бна ( зарим онцгой нөхцөлд 45, 50 тайд гарна) харин тэтгэвэрийн насанд хүрэлгүй нас барвал хуримтлагдсан шимтгэлийг буцаан олгодог хууль байх хэрэгтэй юм шиг санагддаг Манай хууль санаачлагчид дараалсан 5 жил, 7 жил гээд л ач холбогдол багатай юмыг олон жил ярьж байгаа Харин хэн ч тэтгэвэр бодох 45% тэтгэвэр авч чадаагүй нас барсан хүний НД - д төлсөн хуримтлалын талаар ярьдаггүй

Зочин [66.181.184.150] 2024-07-07 23:04:29

Энэ дандаа худал шаах юм. Монгол улсын хүн амын прамид маүш сайхан зөв хэлбэртэй байгаа тул нийгмийн даатгал жинэхэ ашиг өгнө. Монголын хүүхэд багачууд олон тул ирээдүйд ажиллах хүн олон болно. Нөгөө талаас эрчүүд 65 хүрэхгүй насалдаг хүн олон тул тэтгэвэрийн сан үргэлж эерэг байна. Иймд эрчүүд бид мөнгөө бүгдийг эргүүлж авахад ямар нэг саад алга.

123 [202.55.191.194] 2024-07-08 16:33:14

БИЧИЖ БАЙГАА ЮМНЫХАА УТГА АГУУЛГА ЗӨВ БИЧИХ ЗЭРЭГТЭЭ АНХААРААЧ

Өндөр настан [66.181.187.145] 2024-07-07 21:00:33

Нийгмийн даатгалд мөнгө цуглана . Тэрийг нь С.Эрдэнэ ,Ундармаа мэт луйварчид нь 280-240 н тэрбумаар нь авчихна . Яаж НД-н санд мөнгө тогтдог юм ? Хэдэн хулгайчыг тансаглуулах гэж НД-н сан байдаг бололтой . Насаар төлчихөөд насан эцэс болохоор оршуулагны мөнгөнд ч хүрэхгүй жаахан юм авна . Үлдсэн нь хаашаа орохов ...!????? НД-аас мөнгөө буцааж авч байцгаая !!!!!??

Зочин [66.181.191.148] 2024-07-08 21:25:30

280-240 -н тэр бум гэдэг буцааж төлөгдсөн үү?

Хаха [202.9.40.141] 2024-07-07 11:13:32

Манай малууд нам дагасан өлөн авилгач луйварчингууд ажилдаа үлдэж шимэгчилч байх гэж. 65. Гэж. Бусад нь маш яахууу

Зочин [103.212.117.241] 2024-07-07 10:47:20

Солонгос, япон улсад нийгмийн даатгалын төлсөн хугацаагаараа буааж авч болдог юм байна лээ манайх бас буцааж өгөх хэрэгтэй .тэгэхгүй бол нийгмийн даатгал төлсөөр байгаад авч чадахгүй үхчихдэг

Нар [103.57.95.220] 2024-07-06 22:18:16

Эмэгтэй нь хүүхэд гаргаад ажилласан жиллээ тэртээ тэргүй ввдаг, тэгэхээр 55 гэж хүйс заахгүй тогтоогоод түүнээс дээш өөрийн хүсэлтээр бж болмоор.

Зочин [122.201.31.114] 2024-07-09 17:02:15

9

Зочин [103.57.95.207] 2024-07-06 22:11:52

Хуучин эрэгтэй 60, эмэгтэй 55 раа байсан энэ хууль яагаад байгаа юм бол.

Зочин [66.181.184.248] 2024-07-06 22:42:34

Нийгмийн даатгалын сан дампуурсан, тэтгэвэр олгох мөнгө байхгүй тул хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг өсгөж энэ алдагдлаа нөхөж бна даа. Хүндээ ээлгүй, хүнээ бодохгүй бна гэсэн үг

Иргэн [66.181.190.127] 2024-07-06 13:07:08

Монголын залуу үе анзаарсангүй!!! Цаана чинь Фран оронд 65-настай тэтгэвэрт гарах хуулийг маш их эсэргүүцэж жагслаа!!! Гэтэл Монголын төр сэмхэн 65-н настай тэ тэтгэвэрт гарахад хууль баталчихсан ккк

Зочин [66.181.191.148] 2024-07-08 21:29:26

Испанд тэтгэврийн насыг нэмлээ гээд иргэд жагсаж эсэргүүцэж амжилтанд хүрч байх тэр агшинд манайх жил тутам хэдэн сараар ихэсгэсээр эмэгтэй 60, эрэгтэй 65 настай тэтгэвэрт гаргах хууль баталчихаж билээ.

Ахмад [139.5.216.190] 2024-07-07 08:51:20

Харин тийм.Eр нь төр засаг элдэв хуулиа иргэдээсээ санал хэлэлцүүлэг авч байж өаталдаг байх ёмтойсон!!!

Зочин [202.9.47.43] 2024-07-06 12:06:00

Улны тэтгэвэр хэрэггүй.

Өлзий [202.126.89.140] 2024-07-06 10:20:43

Ер одоогийн тогтоосон тэтгэврийн насыг наашлуулмаар байна Эмэгтэй 50.эрэгтэй 55 настай тэтгэвэрт гардаг болмоор байна Насаа хүлээгээд л өвдөж зовон байж л ажиллаад л байдаг Тэтгэвэрт гараад тэтгэврээ авч чадахгүй өөд болж байгаа хүмүүс зөндөө л байна Яг тэтгэвэрт гарахын даваанд нас барчих тохиолдол ч байна Тийм болохоор эрэгтэй эмэгтэй гэлтгүй тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж залуучуудыгаа ажиллуулмаар байна Мэргэжилтэй бөгөөд ажилгүй залуус зөндөө л байна шдээ

Зочин [202.126.91.153] 2024-07-09 15:27:33

zub

Зочин [203.98.77.4] 2024-07-08 10:24:40

Дэмжиж байна, залуучуудыг ажиллуулах нь зүйтэй

Зочин [74.96.29.33] 2024-07-06 09:45:51

Эр эм гэж ялгалгүйгээр 55 , хүсвэл 60 хзртэл ажиллаад тэтгэвэрт гардаг болгох нь шударга шүү.

Зочин [66.181.181.48] 2024-07-06 09:27:28

НДШ төлөөд үр шимийг нь хүртэхгүй юм байна гэдэг бодол сүүлийн үед их бодогдох болсон. Ялангуяа дунд сургуулийн эрэгтэй багш хэцүү ш дээ. 55 хүрээд цааш багшилна гэдэг. Хамт ажиллаж бсан ахмад эрэгтэй багш нар маань дийлэнх нь тэтгэврийн насандаа ч хүрч чадалгүй зарим нь дөнгөж хүрээд ганц 2 жил болоод л хорвоогоос буцаж бгааг хараад ийм л бодол төрдөг болсон доо.

Зочин [59.153.115.198] 2024-07-06 23:34:33

Би нь НДШ төлдөггүй яг тэр төлдөг хэмжээнээс ч илүү мөнгө хадгалж бгаа Үхлээ гэхэд үр хүүхэдэд минь үлдэх юм даа ЕР нь төлнө гэдэг үг их сонин үг

Зочин [66.181.161.52] 2024-07-06 08:39:52

Хамгийн хүнд ажлуудыг эрчүүд хийсээр, тэтгэврийн насанд хүрэхэд бие муутай, өвчин зовлонд ороогдсон л хүмүүс болж хувирдаг, юун жаргах, зугаалах, аялах. Монгол эрчүүд (55-75) оныхон амьдралын төлөө цуцалгүй хөдөлмөрлөж, хүнд хортой, халуун нөхцөлд ажилласаар бие, эрүүл мэндээрээ хохирч явна

Зочин [203.98.77.4] 2024-07-08 10:23:06

Үнэн шүү

Д.өсөхгэрэл [66.181.161.186] 2024-07-06 06:44:49

Тэтгэврийн насыг дэмжиж байна.төрийн албанд тасралтгүй 20жил ажилласан бол 50настай гардаг,улсад нийтдээ 30жил ажилласан бол эмэгтэй 50нас эрэгтэй 55настай гардөг болмоор байна.

Зочин [103.212.116.82] 2024-07-07 23:56:37

Harin tm shv

Зочин [202.126.89.174] 2024-07-06 11:54:53

Ямар ч байсан бодитой, судалгаатай тоо баримтан дээр л. Шийдвэр гардаг юм шүү дээ Статистикийн төв газар энэ тал дээр ард түмэндээ мэдээлэл өгч, арга хэмжээ боловсруулах хэрэгтэй шүү !

Эр [202.126.90.198] 2024-07-06 04:42:22

Монгол эрийг насны жаргал үзэхийг хоргилсон юм шиг хуультай шүүдээ . Тэтэгвэрт гарлаа маргааш нь чад . Гарч чадвал 5 жил болоод үхэх хуультай юм шиг . Угаасаа залууд нь хүйтэн халуун хүнд нөхцөлд зүтгүүлчихээд 50 гараад л бие нь муудаад 10 жил 60 хүрэхэд хоол идээд хоол нь шингэхгүй , ажил хийе ядарсан бие нь дийлэхгүй , эмчилгээ хийлгэе оройтсон хорвоо болдог . Харин эмэгтэй хүн залуудаа хүүхэд гаргаад л эмчийн хяналт үзлэг ,эмчилгээ хийлгээд сурчихаж байгаан . Монгол эрийг бол хүтэл нь зүтгүүлээд , авсан авгай нь жэндир нэрийн дор байнга ад үзээд сэтгэлийн тамд унгаж байгаамдаа

Зочин [203.98.77.4] 2024-07-08 10:22:11

Яг үнэн

Зочин [202.126.90.180] 2024-07-05 22:24:20

ХОЛ ОЧИЖ УЛИН ХУЦ П....

Зочин [202.126.90.198] 2024-07-06 04:31:26

Гичий

Зочин [59.153.114.195] 2024-07-05 22:23:48

АН ын мөрийн хөтөлбөрт монгол хүний насыг 80 с 120 наслуулна гэсэншдээ..

Зззз [66.181.161.50] 2024-07-05 23:02:57

Хахаха

Зочин [66.181.176.17] 2024-07-05 22:16:52

Энд ганц зөв хэлжээ!!!

Зочин [66.181.176.17] 2024-07-05 22:15:53

Энэ ганц зөв юм хэлжээ. Хэзээ бүтэх болоо.

иргэн [66.181.183.222] 2024-07-05 21:19:20

55 нас хүрчихээд ажил хийх ч хүнд л байдаг юм байна шүү, бие махаараа амсаж байна шүү, гэх дээ бууж өгөхгүй л гээд зүтгэж байна даа

Иргэн [66.181.161.187] 2024-07-05 21:16:51

Насыг н бууруулах хэрэгтэй

Зочин [66.181.183.147] 2024-07-05 18:41:39

Монгол эрчүүдийн насыг уртасгахын тулд аюултай бүх ажлыг автоматжуулах ажлын хүрээн хамгийн чухал нь программ хангамжийн чанар чухал болдог. Өнөөдөр эрчүүд хамгийн аюултай ажлыг хийж байна. Гэтэл ямарч аюулаас хамгаалах систем байхгүй байна. Эрчүүд цэрэгт явдаг. Хилийн манаанд тэд хөлдөж үхэх аюултай шууд нүүр тулдаг. Гэтэл эмэгтэйчүүдийг аюулгүй албанд өндөр цалинтай олноор нь ажиллуулж байна. Эмэгтэйчүүдийг хэт давуу байдалтай хуулиар хамгаалах болсон тул болих хэрэгтэй.

Зочин [66.181.161.105] 2024-07-05 15:23:50

Тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй олон хүн бурхан болж бна нас жил 2-г нэмэх хэрэггүй

Зочин [203.98.77.4] 2024-07-05 15:05:27

Албан газруудад 55-60 насны хооронд настай эрчүүд их цөөхөн ажил хөдөлмөр эрхлэх юмаа. Би одоо 58 настай, үеийнхэн маань ихэнх нь тэнгэрийн оронд одож, бусад нь ямар 1 өвчний шалтгаанаар группт суусан байна. Эрэгтэй хүн 60 цаашлаад 65 хүртэл ажиллана гэдэг үнэхээр хүнд, бие организм цаагуураа ядраад залуу хүн шиг байж чадахгүй юм даа. Санаа байвч сачий нь хүрдэггүй гэдэг шиг. Иймээс эрчүүдийг ядахдаа 57-58 насандаа тэтгэвэрт суудаг болгон хуульчилж өгмөөр байна даа. Миний хувьд ч оройтсон байхаа...

зочин [122.201.19.99] 2024-07-05 14:48:55

Тэтгэврийн нас 50-55 нас болгох хэрэгтэй .доод хязгаар

Зочин [45.117.35.13] 2024-07-05 14:18:53

Энэ үнэн шүү. Эрчүүдийн тэтгэврийн насыг эргэн харж наашлуулах хэрэгтэй бна

иргэн солиот [183.177.99.226] 2024-07-05 12:49:31

Яг тийм эр эмгүй улсад 30 жил НД төлсөн бол 55 настай тэтгэвэрт гардаг байх 30 жил болоогүй бол тэр 60 хүртэл ажилдаг байх зохицуулалт хийх нь зөв санагддаг шүү

Зочин [183.177.99.226] 2024-07-05 15:48:29

энэ байж болох хамгийн шударга сайн хувилбар

Зочин [66.181.161.105] 2024-07-05 15:24:33

Яг зөв

Зочин [59.153.115.117] 2024-07-05 11:22:48

Өндөр хөгжилтэй ихэнх орнуудад тэтгэвэрт гарах нас эрэгтэй эмэгтэй ялгаваргүй ижил байдаг шүү.

ah [66.181.168.131] 2024-07-05 09:55:41

Er emgui 50 bolgoh heregtei, uuriin huselteer 60 hurtel bj bolno

Зочин [66.181.161.194] 2024-07-06 02:02:43

Tetgevriin nas em45 er 50 bolgo

даиба [66.181.180.211] 2024-07-05 09:22:47

Яг үнэн шүү дээ .цаг нь болсон шүү энэ асуудал дээр


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.