НАТО-гийн 75 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт Вашингтон хотноо эхэллээ
НАТО-гийн 75 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт Вашингтон хотноо энэ сарын 9-11-ний өдрүүдэд болох гэж байна.
1949 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Вашингтонд АНУ, Канад, Их Британи, Нидерланд, Исланд, Норвег, Португал, Франц, Итали, Бельги, Дани, Люксембург гэсэн 12 улс НАТО-г үүсгэн байгуулах тухай баримт бичиг болох Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурсан юм.
АНУ-ын нутаг дэвсгэрт эвслийн дээд хэмжээний уулзалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд тус уулзалтыг Вашингтон, мөн Чикаго хотноо хоёр удаа зохион байгуулжээ.
Дээд хэмжээний уулзалтад хэн хэн оролцох вэ?
Умард Атлантын эвслийн 32 гишүүн орны төрийн тэргүүн нараас гадна:
- Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский
- Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель
- Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен
- Японы Ерөнхий сайд Кишида Фүмио
- Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон
- БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар оролцоно.
Энэ удаагийн саммит нь Швед улсын хувьд НАТО-гийн гишүүн орны хувиар оролцох анхны уулзалт болно. Түүнчлэн эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн хувьд сүүлчийн дээд хэмжээний уулзалт болох юм. Тэрбээр 10 дугаар сарын 1-нд Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рюттед халаагаа өгнө.
Сэтгэгдэл
Ve;lggx [59.153.113.192] 2024-07-16 15:45:01
Варшавын гэрээтэй хамт татан буулгах байсан юм. Украйн гэдэг сайхан улсаар тоглож, Оросын сумыг барах гэж аргаа барж, араа соёогоо дууусгаж байгаа АРДЧИЛАЛ гэсэн баг зүүсэн дэлхийн дээрэмчид. Энэ тоглоомын байгууллага сөнөх цаг нь ирж байгаа. Тэр үед дэлхий илүү амгалан болно.
Бидон [45.117.35.30] 2024-07-12 19:46:29
Боол улсуудтайгаа ч хамжаад Их Оросыг бардаггүй Зөнөг Бидон нь авгай охин хоёроо ялгахгүй байж яаж мангартах болдоо
Зочин [173.239.196.72] 2024-07-11 12:41:45
Америкийн ашиг сонирхлын талд үйлчилдэг байгууллага.