СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГОЛЫН УСНААС ИРГЭНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ
Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид голд живж байсан 22 настай иргэнийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ЯТТ-103-т хүлээлгэн өгчээ
Мөн Сонсголонгийн гүүрнээс Маршлын гүүр хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэсвгэрт Туул голд 40 настай согтуу иргэн хөвж байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Ойрын өдрүүдэд иргэдийн голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [45.117.35.30] 2024-07-12 19:23:10
Хохь нь Ийм юмнуудыг загасны хоол болгох хэрэгтэй