Жахар цам буюу Хүрээ цамын хурал өнөөдрөөс эхэлнэ

Aдмин / Нийгэм

"Жахар цам буюу Хүрээ цамын хурал"-ыг Зүүн Хүрээ Дашчойлин хийд жил бүр хурдаг уламжлалтай. Энэ жил аргын тооллын долоодугаар сарын 12-15, билгийн тооллын зуны адаг сарын шинийн 06-09-ний өдрүүдэд хурна.

Жахар цамын хурал хурж сор залах нь хатуу үйлийн эцэс туйл нь бөгөөд аливаа шашны хортон дайсан, гадна дотны бүхий л гай зэтгэр, барцад саад, ад хорлолуудыг дарах утга агуулгатай ханьцашгүй дээд дандрын ёсны Ямандага бурхан ба номыг тэтгэгч сахиус нарыг тахин тэдгээрийн их сүр хүчийг бэлгэдэж цамнан бүждэг зан үйл билээ.

Цамын ноён Чамбон, Аргамба, Сэржимба нар нь Ямандага бурханыг төлөөлөн шашинд хорлол саад учруулагч хамаг тэрсүүдийг дарахаар бодитоор заларч ирээд тэдгээрийг сүрээр даран, тарнийн бясалгалын гүн утга учир бүхий сүр жавхлантай хөдөлгөөнөөр дуган дотор бүжих ба "Аргам", сэржим өргөх зэрэг хатуу үйлийн зан үйлийг үйлдэнэ.

Энэ нь янагуух мөн чанартаа бол аливаа бодьгалын өөрийн дотоод сэтгэлийн "Би"-д барих үзэл, орчлонд хүлэгдэн зовлонг амсаад буй гол шалтгаан болсон шунал, уур, мунхаг тэргүүтэй 84000 муу сэтгэлийг хатуу үйлийн зан үйлээр даран амирлуулах гүн утга учрыг агуулдаг ажээ.

Цам үзсэн хүний тэр жилийн хамаг барцад саад нь амирладаг ба цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр орон нутагт ган зуд, гай гамшиг амирлаж амар амгалан, өлзий хутаг, аливаа сайн сайхан дэлгэрнэ гэж үздэг.

Жахар цамын хурал нь аг тарнийн ёсны гүн утга учир, бэлгэдэлтэй асар их тус эрдэмтэй хурал ном билээ. Энэ үеэр гадар цамаар бүх баг, бүрэлдэхүүн 07-р сарын 15-нд гадаа бэлтгэсэн цамын талбай дээр гарч бүжиж, сор залах зан үйлдэх аж.

Эх сурвалж: Eguur.mn


Сэтгэгдэл

Дуламжав [202.126.89.238] 2024-07-12 13:27:13

Баярлалаа өнөөдөр эхлэж байгаа юм уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.