ОБЕГ: Дорнод, Увс аймагт 4 хүн усанд эндсэн

Aдмин / Нийгэм

Дорнод аймгийн Хэрлэн суманд гурав, Увс аймгийн Наранбулаг суманд нэг буюу нийт дөрвөн хүн өнгөрсөн хоногт /2024.07.13/ голын усанд эндэж, амь насаа алдсан байна. Эдгээр амь насаа алдсан иргэдийн хувьд 34-60 насны эрэгтэйчүүд байсан бөгөөд усанд сэлэх гэж ороод болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж, амь насаа алдсан байна.

Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

  • Гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,
  • Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх,
  • Баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаална

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.