ЗУРХАЙ: ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ ИХЭСНЭ
2024-07-16, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
Аргын тооллын: 2024-07-16, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05:10-20:46
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр
Билгийн тооллын 10, Ангараг гараг, зуны адаг цагаагчин хонь сарын 2 хар мэнгэтэй, уул суудалтай, арвидахын барилдлагатай, хонгорцог одтой, цагаагчин могой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:10-20:46
-Өдрийн сайн цаг нь үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), морь (11.40-13.40), хонь (13.40-15.40), нохой (19.40-21.40), гахай (21.40-23.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу
Сэтгэгдэл