"Халтирдаг" ногоон зүлгийг ₮500 саяар авч, тендерт "Бат өндөр хайрхан" ХХК шалгарчээ

Aдмин / Нийгэм

Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр энэ жил шинэчилсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Учир нь бөхийн барилдааны үеэр их хэмжээний усархаг бороо орж, барилдаж буй бөхчүүд зүлгэн дээр хальтирч эхэлсэн. Тодруулбал, учраа бөхдөө биш хөл нь халтирснаас үүдэж харамсалтайгаар унасанд тооцогдож даваагаа өгсөн олон бөхчүүдийг наадамчин олон дэргэдээс нь болоод цэнхэр дэлгэцээр харцгаасан.

Эхний өдөр дээрх асуудал хөндөгдөж эхэлсэн ч Монголын үндэсний бөхийн холбоо болон наадмыг зохион байгуулах комисс, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн тодорхой мэдээлэл огт хийлгүй байсаар наадмын ард гарсан.

Энэ асуудлаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн захирал Ж.Энхжаргалан "Бидний зогсож байгаа энэ талбайн замыг гүйлтийн олон улсын стандартаар шинэчилж хийсэн. Өмнө нь нэлээд хуучраад муудчихсан байсан. Харин зүлгийг бас л 9 болчихсон байхад нь шинээр тоглолт бас спортын үйл ажиллагаа явуулж хоёр төрлөөр ашигладаг 26 мянган өвсний нягтаршилтайг шинээр тавьсан. Хуучин зүлгийг шагай, сурын талбай руугаа шилжүүлж дэвссэн.

Сур, шагай хоёр дээр асьпалтаа сайжруулсан, сүүдрэвчийг нь сольж, 2.5 метрийн өргөнтэй явган хүний зам тавьсан гэх мэтээр шинэчлэл хийсэн" хэмээн наадмын нээлт эхлэхийн өмнө манай сайтад өгсөн тодруулгадаа дурдсан. Өөрөөр буюу асуудал үүссэнээс хойш мэдээлэл өгөөгүй. Харин наадмын маргааш өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүссэн.

Нээлттэй мэдээллийн сангаас харвал энэхүү хиймэл зүлгийг авахдаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 629 сая төгрөгийн "Нийтийн эзэмшлийн гудамж шинээр зүлэгжүүлэх" нэртэй тендер зарлажээ. Энэ дүнгийн 500 сая төгрөгөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 6400 метр квадрат талбайн зүлгийг худалдаж авсан бол "бусад" гэх нэрээр 1600 метр квадрат талбайд зориулж 129 сая төгрөгөөр зүлэг худалдаж авсан байна.

Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр зарлаж "Бат өндөр хайрхан" ХХК гэх компани шалгарчээ. Энэ компанийн хувьд 2017 онд байгуулагдсан бөгөөд Гонгорын Батбаяр гэж хүний нэр дээр бүртгэлтэй байна.

Эргэн сануулахад, наадмын бэлтгэл ажлын үеэр тус зүлгийг БНХАУ-ын "Эй Ви Жи" гэх компаниас авсан гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Ингэхдээ тухайн компанийг нь Бээжингийн олимпын спортын цэнгэлдэхүүдийн бүх зүлгийг хариуцан ажилласан хэмээн тодотгосон билээ.

ЭХ СУРВАЛЖ: EGUUR,MN


Сэтгэгдэл

Nogoon abtobusnii neg khubilbar [66.181.188.95] 2024-07-18 20:17:55

Nogoon zuleg yamar unetei be

зочин [122.201.19.99] 2024-07-17 15:13:34

Урд өмнө шалбайг дээр л барилддаг байсан хальтирч л байдаг .Сайжруулах тусам ионголчууд тэнэгтэх юмаа

зочин [103.57.92.210] 2024-07-17 13:26:33

Бороо орвол таримал ч бай, хиймэл ч бай аль ч зүлгэн дээр халтирна, усархаг борооноор бол барилдааны талбай шалбааг болчихоод бөхчүүл ус туучин ноцолддог л байсан. Зүлэг хиймэл, эсвэл таримал байх тухай маргалдаж байхын оронд барилдааны талбайн хөрсийг гулгаад байхаар сул биш, ус шингээлт сайтай элсэрхэг болгох арга чарга юу байгааг асууж сураглаж, судалж байх нь зөв болов уу даа. Аль ч наадам, тэр атугай Олимп, дэлхийн гадаа явагддаг тэмцээнд ч халтирч унаад хоцордог, хожигддог төрөл цөөнгүй. Харин ч манай үндэсний бөх цаг, наргүй шахам болдгоос бөхцүүл маань "за хөө, хоёулаа бороо харзнах уу, яах уу?" гээд хэлцэж, стадионоос гарч хуушуур, цай эргүүлдэх шахдаг шүү дээ.

Зочин [59.153.114.195] 2024-07-17 00:31:37

Хиймэл зүлэг авсан 500,0 сая таг г Нямбаатар тэр энхжаргалан 2 оор төлүүлэх хэрэгтэй, үүннийг иргэд шаардаж татвар төлөгчдыг нэн даруй хохиролгүй болгох хэрэгтэй.

Зочин [66.181.186.111] 2024-07-16 20:35:35

шинэ монгол зүлэг

Иргэн [203.91.115.43] 2024-07-16 17:46:03

Бөх барилдах хэсгийг нь сольчих захаар нь наадах зүлэг чинь байхад болох байлгүйдээ. Эсвэл бөхчүүдээ хөл бөмбөгийн шипитэй барилдуул

Зочин [66.181.186.150] 2024-07-16 17:23:54

Ирэх жилийн наадмаа амьд ногоон зүлэг дэвжээтэй болгох нь зөв байх оо хиймэл хуурамч бүх ажил үйл тааруухан муу үр дагавартай

болилдоо [103.212.119.216] 2024-07-16 13:56:25

ХОТЫН ЗАХИРГАА их муу байна. НААД цэнгэлдэхийн бөхийн талбайг зүлэгжүүлэхэд их мөнгө ч орохгүй. МОНГОЛЧУУД зкүлэгжүүлж чаддаг

Зочин [202.131.225.53] 2024-07-16 12:59:56

цэнгэлдэх доторхи жаахан газрыг 5 р сарас эхлээд арчилж тордоод услаад байхад 7 сар болоход сайхан өтгөн байгалийн зүлэгтэй болчихно 500 сай төгрөг орохгүй, харин уг дэвссэн зүлэг сайн чанарынх байж бно гэвч тэр уландаа хадаастай гутал өмсөж хөлбөмбөг тоглоход зориулсан гэдэгийг мартаж болохгүй юмаа

Иргэн [66.181.190.161] 2024-07-16 12:21:43

Мөнгөгөн нүд нь Нүгэл болж чөтгөрүүд!!!!!!!

Зочин [103.212.119.108] 2024-07-16 11:31:47

Мэдээлэлээ нягтлаачээ. Наа чнь гадна тарьсан зүлэгний тендер байна даа. Сэтгүүлч бж энэ зэргийн мэдээллийн эх үүсвэр хийсэн ажлыг нь тулгачихаж чадахгүй байна уу. Арай2

Жинхэнэ өвс тариачээ. [66.181.160.40] 2024-07-16 11:29:16

Хятадын "ЭйВиЖи" компанийн Бээжинд тарьсан хиймэл зүлэг дээр ЯМАР бөх барилдсан биш дээ. УБ-т монгол бөх унаж аарцгаа тэлсэнд хятадуудыг буруутгах утгагүй. Харин ганц стадион дээрээ жинхэнэ өвс ургуулахад цаашид анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараачийн наадмаар бас л ...

Irgen [103.212.119.251] 2024-07-16 11:05:47

Zuger l nogoon zulgee tarichihaj chadahgui bganmuu.arai l ajilgui,setgelgui bgan bishuu.ugasa naadam boldgooroo l boliishdee.teneg hognuud mungu idhiin dontoi novshnuud

Зочин [66.181.187.189] 2024-07-16 10:55:40

Яг тэр бөх барилдах хэсэгхэн талбайгаа байгалийн өвсөөр нь байлгах эсвэл тэр хэсгийн усыг нь доошоогоо хөрсөндөө шингэж орохоор хийж болдоггүй юмуу

Зочин [103.168.34.52] 2024-07-16 10:35:57

Зүгээр л байгалаасаа ургасан зүлгэн дээрээ барилдуулчих Эсвэл байхгүй олгочихсон уу

Зочин [202.126.89.211] 2024-07-16 10:31:08

2 өдөр наадах баяр цэнгэлийг зөвхөн өөрсдөө мөнгө угаах олох хэрэгслэл болгож овчин ашиглах юм, наад балай зүлгээ хуулж авч хая, зүгээр л байгаль зүлэг ногоон дээрээ наадаж барилдах дуртай байгааг ойлгооч нян бактер !

Би 2 [66.181.168.8] 2024-07-16 10:19:03

Олон улсын стандартын хөл бөмбөгийн тайлбай дээр хадаастай гудал өмсөж гүйдэг гэсэн, дараа жил манай бөхчүүд хадаастай гутал өмсөж барилдсан нь дээр байх, олон улсын стандартын дагуу.

Би [66.181.168.8] 2024-07-16 10:15:39

Тендерээр далимдуулж хулгай хийсэн энээ тэрээг мэдэхгүй ээ, харин бөхийн барилдааны тэр жаахан тайлбад канад гэх өвс тариад услах үед нь нь услаад тайрч засах үед нь засаад бэлдсэн бол шигүү ургадаг тэр өвс Наадмын үеээр сайхан л болох байсан байх. Бороо орсон ч хөрсөн нв шингээгээд, барилдах үед хальтарсан ч хэл амгүй, хэн хэндээ цэвэрхэн байх байсан байх даа. "Мангас" дархан аврагатай болж үе үеийн аврагуудын маань нэр сэвтэхгүй байх байсан байх.

Зочин [103.212.116.247] 2024-07-16 09:29:16

ПЭЭЭЭ 500 САЯ АРАЙ Л ДЭНДҮҮ ҮНЭ ВЭ. НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НӨХДҮҮД ЁСТОЙ ТУЛТАЛ НЬ ИДЭХ ЮМАА. МӨН Ч ОЛОН БӨХ ХАЛЬТАРЧ АМЬЖИЛТ АА АЛДЛААДАА.

иргэн [103.212.118.80] 2024-07-16 09:14:55

бузар хулгайчууд юмаа хайран мөнгө харицлагыг нь хүлээлгэ хулгайчуудад тэр бэртсэн бөхөд нөхөн төлбөр олго


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.