БНХАУ: ТӨВД БОЛ ЭРТНЭЭСЭЭ ХЯТАДЫН ДАРХАН НУТАГ
АНУ “Төвдтэй холбоотой хуулийн төсөл” гэгчээ баталсантай холбоотойгоор долдугаар сарын 13-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Гадаад харилцааны хороо мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: "Долдугаар сарын 12-нд АНУ нь БНХАУ-ын хатуу эсэргүүцлийг үл тоон, “Төвдтэй холбоотой хуулийн төсөл” гэгчээ батлан гарын үсэг зурсан байна. Энэ нь АНУ-ын Засгийн Газар өнөөг хүртэл баримталсаар ирсэн байр суурь болон амлалтаа зөрчиж байгаа хэрэг бөгөөд олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн зарчмаас зөрчин, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс ноцтой оролцон, БНХАУ-ын ашиг сонирхлыг ноцтой хохироон, “Төвдийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчинд ноцтой мессеж өгч байна. БХАТИХ үүнийг эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна.
Төвд бол эртнээсээ БНХАУ-ын дархан нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Төвдийн үйл хэрэг бол тэр чигээрээ БНХАУ-ын дотоод асуудал, гаднын ямарваа хүчин хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй.
Энх тайвнаар чөлөөлснөөс хойш Төвдөд ардчиллын шинэчлэлт хийж, өдгөө Төвдийн олон үндэстний ард түмэн эв нэгтэй зүтгэж, ядуурлаас бүрмөсөн гаргаж, нийгмийн байдал улам тогтвортой, эдийн засаг соёл улам цэцэглэн хөгжиж, экологийн орчин улам сайжран, ард түмний амьдрал улам аз жаргалтай болж байна.
Төвдийн ард түмний аз жаргалтай амьдралыг хориглох гэсэн ямарваа хүчний оролдлого зорилгодоо хүрч чадахгүй бөгөөд Төвдийг үймүүлэх замаар БНХАУ-ыг дарах гэсэн оролдлого бүтэхгүй нь зайлшгүй юм. Төвд бол БНХАУ-ын нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, “Төвдийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй гэсэн амлалтаа АНУ мөрдөхийг бид шаардаж байна. АНУ хэрэв холбогдох хуулийн төслөө хэрэгжүүлэх гэж баримтлах юм бол БНХАУ хуулийн дагуу шуурхай бодлого хэрэгжүүлэн, өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах болно" гэжээ.
Г.Бямба
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.54] 2024-07-17 18:18:36
ЮАНЬ ААР ГҮЙЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА БОЛ ХЯТАДЫН КОЛОНИ ОРОН
Монгол шиг эхэлж байсан болсон боловч … [66.181.190.183] 2024-07-16 22:23:27
Баруун бол аль 1960-д оны үед Төвдийг алдачихсан. төвд уг нь 1911 онд Монгол шиг Хятадын автономит хэсэг болсон. Даан ч 1920-д оны эхээр Төвд автономит статусаа алдаж буцаад Хятадад орсон. 1959 онд Далай лам Төвдөөс шахагдан гарч, Маогийн улаан хамгаалагчид Төвдийг хөгжүүлж эхэлсэн. Тэгээд одоо 65-75 жил социализмаа гүнзгийрүүлэн хөгжүүлж байна.
Зочин [202.126.90.227] 2024-07-16 20:58:23
Монгол бас мөн
Зочин [66.181.187.50] 2024-07-17 06:07:34
Хятадын тагнуулыг хараарай. Хятадыг захирч явсан Монгол улс тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Монголын төрд Монголчууд эзэн сууж байна.