Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй байна

Aдмин / Нийгэм

Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

  • Сэлэнгэ мөрний адаг /Зүүнбүрэн-Сүхбаатар/ орчимд
  • Орхон голын адаг /Сүхбаатар/,
  • Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Чойбалсан/,
  • Халх, Барх, Улз,
  • Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул /Заамар/ зэрэг

Мөн Балж, Онон, Хэрлэн /Чойбалсан /, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байгаа юм байна.

Өнөөдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: iKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.