Дотоодын цэргийн 809 дүгээр ангид “Байлдааны туг” хүлээлгэж өгөв
Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг “Анги” болгон өргөтгөсөн зохион байгуулсан нь улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх үндэс суурийг тавьжээ.
Уг ангид “Байлдааны туг” хүлээлгэн ёслолын арга хэмжээг өнөөдөр Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу зохион байгууллаа.
“Байлдааны туг” нь цэргийн анги, байгууллагын дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл юм.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд “ Та бүхэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэв.
Арга хэмжээнд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тусгай чиг үүрэг бүхий командлал, анги, байгууллагын удирдлага, алба хаагчид оролцлоо.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.240] 2024-07-17 20:56:20
монголын бодлогод өөрчлөлт оруулах цаг болсон. баян улс, хүчирхэг цэрэгтэй болох нь дэлхийн б** улсын зорилго байх. гэвч зөвхөн эдийн засаг гээд байвал өөр улсаас цэргийн халдлагад өртөөд улс нь мөхдөг. иймд яах аргагүй хүчирхэг цэрэгтэй болж чадах хэмжээндээ хүрэх зорилго тавих цаг болжээ. монгол улсын цэргийн хүчийг дээшлүүлэх шаардлага үүссэн байна. олимп энэ тэрд хамаг мөнгө зарцуулах шаардлагагүй. монгол улсын аюулгүй байдал чухал тул цэргийн салбартаа анхаарах цаг болсон.