ӨНӨӨДӨР: Тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

Долоодугаар сарын 19-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Сүхбаатар дүүргийн шүүхэд: сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хоёр дахь өдрөө болно.

11:00 цагт: ҮСХ-ны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.

-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 8-р сарын 1 хүртэл үргэлжилж байна.

-Элсэлтийн шалгалт өгсөн сурагчид энэ 7 хоногоос эхлэн их, дээд сургуулиудад бүртгүүлж хөтөлбөртэй танилцаж сонгож эхэллээ.

-Морин хуурын олон улсын VII наадам (шалгаруулалт) Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд үргэлжилж байна.

-Бурхан буудай хайрхны тэнгэрийг тайх ёслол 7-р сарын 19, 20-нд болно

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Түүх бүтээсэн 100 жил" баяр наадам болно.

-Дорноговь аймгийн Алтанширээ, Баянхонгор аймгийн Баацагаан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Төв аймгийн Бүрэн, Сэргэлэн, Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ой болж байна.

-Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.

-Английн Баат хотноо 7-р сарын 11-22-нд болж буй Олон улсын математикийн 65 дугаар олимпиад Монгол Улсаас 6 сурагч оролцож байна.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.