Б.Баттулга: Монгол компаниуд мөнгөний нөөцөө ашиглахгүй байгаа

Aдмин / Эдийн засаг

2024.08.16-ны өдөр Стратегийн 300 хөрөнгөтөнд Мөнгөний шинэ захыг танилцуулах гэж буй “FUNDME”-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттулгатай ярилцлаа.

- Компаниуд ямар мөнгөний нөөцийг ашиглахгүй байгаа вэ?

- Өнөөдөр монгол компаниудын арилжааны банкнуудын харилцах дансанд сул хэвтэж байгаа мөнгөн хөрөнгө 10 их наяд давсан. Бонд, хувьцаа, үл хөдлөх авч эргэлдүүлье гэхээр хугацаа нь уртдаад байдаг тул компаниудын удирдлагууд, нягтлан бодогчид мөнгөний үр ашгийн алдагдалд орж байна. Нөгөө талдаа бизнесийн богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай компаниудад нэг сар хүртэлх хугацаатай зээл авах гэж ном уншуулах дайны ажил болдог. Олон улсад энэ асуудлыг мөнгөний захаар шийддэг. Иймд Монгол улс ийнхүү компаниудын мөнгөний эрэлт, нийлүүлэлтийг шийддэг мөнгөний захтай болж байгаа нь санхүүгийн зах зээл дээр гарч буй буй түүхэн үйл явдал юм.

- “Фанд Ми” мөнгөний зах яг юу хийдэг гэсэн үг вэ?

- Компаниуд FUNDME.mn мөнгөний захаас богино хугацааны санхүүжилт авч эсвэл өгч болно. Мөнгөний захын гол онцлог нь компаниудад сул байгаа мөнгөн хөрөнгөнөөсөө ашиг олох нөгөө талаас санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд шийдэх боломжийг олгож байгаа юм. FUNDME мөнгөний зах бол цэвэр мөнгөний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар, хууль дүрмийн дагуу ажилладаг санхүүгийн хэрэгсэл юм.

- Мөнгөний зах хэр найдвартай санхүүгийн хэрэгсэл вэ?

- FUNDME.mn мөнгөний зах Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй. Компаниудын хийсэн санхүүжилтийг эрсдэлээс хамгаалж, заавал байлгах нөөцийг холбогдох дүрэм, журмыг дагуу байршуулж ажилладаг. Монгол компаниуд мөнгөний зах дээр гарч, нөөцөө бүрэн ашиглах болтугай.

эх сурвалж: ikon.mn

зураг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.