ПАРИС-2024:“Тамирчдын хотхон”-д 2500 гаруй тамирчин төвхнөжээ

Aдмин / Спорт

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Олимпын наадмын зүрх болсон “Олимпын тосгон” үүдээ нээж зочдоо хүлээж авч эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Манай багаас бокс, жүдо, байт харваа, дугуй, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн тамирчид хотхондоо байрласан байна. Өнөөдрийн байдлаар “Тамирчдын хотхон”-д 2500 гаруй тамирчин төвхнөжээ.

Энэхүү хотхонд нэг ч агааржуулагч байхгүй. Харин өрөөнүүдийг газрын гүний усыг татдаг хөргөлтийн системээр тоноглож, цонхнуудыг нарны шууд тусгал бага тусдаг байхаар тохируулжээ. Зохион байгуулагчид энэ удаагийн олимп, паралимпын наадмаар нүүрстөрөгчийн хийн ялгаралыг 1.58 сая тонн хүртэл хязгаарлахаар төлөвлөсөн. Энэ нь түүхэн дэх хамгийн “Ногоон Олимп” байх болно.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

зочин [202.9.47.55] 2024-07-23 19:31:18

баахан бэлгэвч таарасан гэсэн медаль авах гэж очсиим уу банзалдах гэж очсиим уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.