ФОТО: Загварын орныг чимэх тамирчдын ёслолын хувцас-ПАРИС-2024 ЗУНЫ ОЛИМП
"Парис 2024" олимпын наадам нээлтээ хийхэд гурван өдөр үлджээ. Тамирчид эхнээсээ олимпын тосгонд байрлаж, тэмцээн эхлэх өдрөө хүлээж байна.
Хэдийгээр нээлт эхлэх болоогүй ч энэ сарын 24-нөөс хөлбөмбөг болон рагбийн төрлүүд хэсгийн тоглолтоо хийх юм. Манай тамирчдын хувьд хоёр хоногийн дараа буюу энэ сарын 25-нд байт харвааны төрлөөр Б.Отгонболд чансаа тогтоохоор цэц мэргэнээ сорино.
Нээлтийн ёслолоор олны анхаарлыг татдаг зүйл нь тамирчдын хувцас байдаг билээ.
АНУ
- Брэнд: Ralph Lauren
- Тамирчин: 592
- Тугч: Леброн Жэймс (сагсан бөмбөг)
Бразил
- Брэнд: Riachuelo
- Тамирчин: 276
- Тугч: Ракуэль Кочанн (рагби)
- Тайлбар: Ёслолын хувцасны чимэг болгон нэмсэн хатгамлыг орон нутгийн гар урлалынхан хийжээ.
Монгол
- Брэнд: Michel & Amazonka
- Тамирчин: 33
- Тугч: Б.Сэр-Од (марафонч), О.Есүгэн (бокс)
Франц
- Брэнд: Ёслолын хувцсыг Berluti, шагналын хувцсыг Stephane Ashpool
- Тамирчин: 573
- Тугч: Мелина Роберт-Мишон (хөнгөн атлетик), Флорент Манаодоу (усанд сэлэгч)
Тайвань
- Брэнд: JUST IN XX
- Тамирчин: 60
- Тугч: Тай Цү Иенг (бадминтон), Сүн Чэн (брик бүжиг)
Нигери
- Брэнд: Actively Black
- Тамирчин: 88
- Тугч: Тодорхойгүй
Хаити
- Брэнд: Stella Jean
- Тамирчин: 7
- Тугч: Тодорхойгүй
Испани
- Брэнд: Jomasport
- Тамирчин: 382
- Тугч: Тамара Ечегоэн (завь), Маркус Күүпер (каноэ завь)
БНСУ
- Брэнд: Musinsa Standart
- Тамирчин: 141
- Тугч: Ким Сео Ёнг (усанд сэлэлт), Ву Сан Хюк (хөнгөн атлетик)
Латви
- Брэнд: 4F
- Тамирчин: 29
- Тугч: Тина Граудина (элсний волейбол), Наурис Миезис (3х3 сагсан бөмбөг)
Канад
- Брэнд: lululemon
- Тамирчин: 315
- Тугч: тодорхойгүй
Австрали
- Брэнд: Sportcraft
- Тамирчин: 460
- Тугч: Тодорхойгүй
Мексик
- Брэнд: Men's Fashion
- Тамирчин: 107
- Тугч: Алехандра Орозко (усанд үсрэлт), Эмилиано Хернандез (орчин үеийн таван төрөлт)
Их Британи
- Брэнд: Ben Sherman
- Тамирчин: 327
- Тугч: Тодорхойгүй
Герман
- Брэнд: Adidas
- Тамирчин: 428
- Тугч: Тодорхойгүй
Португал
- Брэнд: DECENIO
- Тамирчин: 73
- Тугч: Ана Кабечина (хөнгөн атлетик), Фернандо Пимента (3х3 сагсан бөмбөг)
ЭХ СУРВАЛЖ:IKON.MN
Сэтгэгдэл
зочин [103.10.23.149] 2024-11-16 16:34:40
Манай хувцас өмссөн хүмүүс ямар уйтгар гунигын царайтай нүүрийн баясгалангүй юм бээ бусад орныхон цоглог баясгалантай харагдаж бна
Зочин [202.72.243.182] 2024-08-27 15:34:08
хятад стиль байна
Медальдаа анхаар. [66.181.160.72] 2024-08-15 15:15:35
Хувцасны загварт анхаарч байхын оронд медалийнхаа тоонд анхарсансан бол хэрэгтэй байсан юм. Хэнд хэрэгтэй ноолууран олимпын хувцас вэ?
Зочин [202.21.121.236] 2024-08-06 10:16:29
Үнэхээр гоё, содон, анхаарал татахуйц, дараа нь ч дуртай өмсөгдөхөөр, хэрэглээтэй, ганц удаагийн арга хэмжээнд зориулагдаагүй, ур ухаан шингэсэн, чамин байж чадлаа. Баяр хүргье. Олныг талцуулж шуугиан тарьж чадаж байгаа нь бүтээл амжилттай болсны бэлхнээ нотлож байна.
Zochin [178.51.227.85] 2024-07-27 01:43:52
Neeltend omsoh manai tamirchdiin huvtsasiig Net deer mash ih magtaj olon setguul deer duridaj shuugisan shuu. Zagvariin odruuded zoriulsan um shig hiisen ne zorilgo ne bolov uu. Harin zunii haluun ued ih haluutsaj holroh baih daa
Batu [66.181.185.48] 2024-07-26 11:43:58
Баян орнууд хөрөнгө мөнгө хэмнэсэн загварлаг мөртлөө нэг тийм онцгой хувцас хийж дэлхийн бренд болгохоор ажилладаг.Манайхан болохоор нэг л их түүх хаадууд ярьсан үнэтэй торго хатгамал болсон хувцас хийх.Энд л сэтгэлгээ хандлага ялгараад бна.Гол нь тамирчид амжилт гаргах нь чухал болохоос Олимпийн нээлтэнд загвар үзүүлэхээр хэдэн нөхдүүдийг явуулаагүй шүү дээ.Баталгаатай нь энэ гоё дээл хантааз хэзээ ч спорт хувцасны тренд болохгүй ээ!!!
Зочин [66.181.187.21] 2024-07-26 11:05:00
Мэдэмгийрэгчдээ энд дандаа орчин үеийн загвартай нь байна. Үндэстнйхээ хувцастай орлцож буй олон орон байдаг юм шүү. Америкчууд ёс суртахуун муутай.Ёслолын юман дээр хүртэл нөгөө гудамжны жинсээ өмсөнө.
Ганаа [202.179.18.3] 2024-07-25 08:35:04
Төрийн далбааны өнгө шингээсэн ,орчин үеийн хөнгөн шингэн(Навсайсан биш) Ер нь хиихээсэй өмнө ард түмэнтэйгээ хэлцэж уралдаан зохион байгуулсан бол..Ядаж ар дээрээ Монголын газрын зурагт төрийн сүлдэт далбаа байсан бол Туг:хүндэт харуул хувцас Бүсгүй нь Өөлэн эхийн) Монголоо сурталчилсан.Морьтон Чингисийн дэлхийн талыг Цөөхөн хүн амтай ч спорт оюун ухаан соёл боловсрол түүх бидний Монгол дэлхийд гайхуулах юм ихтэй
zochin [103.212.119.57] 2024-07-24 12:53:56
Манайхаан, ямар ч л байсан манай монголын тамирчдын хувцас дэлхийн олон хүмүүсийн анхаарлыг татаж, монгол дизайнер онцгой гэж харуулж чадлаа гэж бодож байна, шүүмжилж өөрсдийгөө доошоо хийдэг зангаа татацгааяаааа
Зочин [59.153.115.103] 2024-07-23 17:12:32
Энэ улс орнууд АНУ-аас бусдад нь үндэсний хувцас гэж байдаг л байлгүй. Тэгэхэд тэрийгээ өмсөхгүй шал өөр загварлаг хувцастай л байна даа. Манайхан л гэхээр дандаа хормойгоо өшиглөсөн дээл өмсөх юм өөр хувцас сэтгэж чаддаггүй юм байх даа. Одоо ч энэ Монгол дээлнээс залхах гээд байна шүү. Арай л их өмсөх юм
Зочин [59.153.86.212] 2024-07-24 12:15:46
Харин тийм. Үндэсний онцлог шингэлээ гээд манайх арай л нүсэр байхын. Улс орон бүр үндэсний загвараа н гэвэл хачин л харагдана даа. Зуны олимп, дэлхий нийтийн баяр шүү дээ. Бусад орнууд зуныг бодолцоод гоё хийж. Манайх хээ хуарыг нь бүр нарийвчилж харахгүй л бол яаж хичээсэн манж-хужаа л байгаам даа