Р.Даваадорж: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хөрөнгө цацсанаас үүдэж гацсан

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Р.Даваадоржтой газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа.


-Киргиз улс газрын тос боловсруулах үйлдвэрийг нэг жилийн дотор барьж ашиглалтад оруулж байгаа тухай сүүлийн үед эдийн засагчид энэ чиглэлийн мэргэжилтнүүд онцлох боллоо. Манай газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өнөөдөр хэд дэх жилдээ үргэлжилж байна вэ гээд харахаар анхаарал татдаг. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Киргиз улс газрын тосны үйлдвэр боловсруулах үйлдвэрийг яг манайхтай ойролцоо хугацаанд барьж эхлүүлсэн. Гэхдээ арай түрүүлж бариад нийт хэрэглээнийхээ 20 хувийг үйлдвэрлэж байсан. Харин одоо жил хагасын хугацаанд энэ үйлдвэрээ шинэчлээд жилд 850 мянган тн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон мэдээлэл явж байсан.

Ямар ч байсан бидний өмнө алхаж байгаа нь үнэн. Хятадын хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрээ шинэчлэх болсон байна лээ. Санхүүжилтийн хувьд ч маш бага тоо харагдаж байсан. Харин манай улсын хувьд Энэтхэг улсын Засгийн газрын 1 тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2017 оноос хэрэгжүүлж байна. Газрын тосны үйлдвэртэй болно гэж дэврүүн мөрөөдөлтэй, үйлдвэрийнхээ шавыг тавиад олон жил өнгөрчээ. Тухайн үед үйлдвэрийг хоёр гуравхан жилд бариулна гэж зарлаж байв. Дараа нь 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан ч ковидын улмаас хойшлогдож, 2026 он болсон.

Тэгвэл одоо хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болчхоод байна, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийнхэн асар их хэмжээний санхүүжилт хэрэгтэй, одоогоор өрөнд орчихоод байна гэж УИХ дээр хээвнэг ярьж суусан. Нэмэлт хөрөнгөө энэ оны төсөв дээр суулгахаар ярилцаж байсан. Гэхдээ энэ оны төсөв дээр тийм их хөрөнгө мөнгө тавигдаагүй.

-Төслийн багийн зүгээс санхүүжилт дутсан тухай мэдэгддэг. Санхүүжилт үе үе дутаж төсөл гацаад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди анх удаа манайд айлчлахдаа Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо мэдэгдлээ. Энэ зээлийг манай улс дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж улмаар нефть боловсруулах үйлдвэр барихаар болсон. Харин төсөл хэрэгжүүлэх санхүүгийн нарийн тооцооллыг гаргахад 1.236 тэрбум ам.доллар шаардлагатай болсон. Нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг мөн Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах хэлбэрээр 2019 онд шийдвэрлэж байв. 2023 онд УИХ дээр нэмэлтээр 437 сая ам.долларын асуудал яригдсан. Ний нуугүй ярихад, би энэ төслийг гадныхнаар хийлгэх ёстой байж дээ гэж харамсаж байсан. Яагаад гэвэл энэ нөхдүүд дахиад олон зуун сая ам.доллар нэхээд хошуугаа унжуулаад ороод ирэх нь цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгосон. Төсөл гацсан гол шалтгаан бол тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хэмжээний хөрөнгийг энэ төсөл рүү хийснээс үүдэлтэй. Улаанбаатар- Дарханы замын томоохон хувилбар гэж хэлж болно.

-Нөгөө талаар нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. Нөөц хангалттай юу манайх?

-Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр 1960-аад оны үед ажиллаж, дотоодын зах зээлийнхээ багагүй хувийг хангаж байгаад 1970-аад оноос зогсчээ. Хаалгаа барьсан шалтгаан нь газрын тосны нөөцтэй холбоотой. Зүүнбаянгийн үйлдвэр “түүхий эдийн нөөцийн асуудалд орсон” тул зогссон байдаг. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай байгаагаас өнөөдрийн байдлаар 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан “Бүтээгдэхүүн хуваах” гэрээний дагуу ажиллаж байна. Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.789 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн газрын тос байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэл бий. Гэтэл одоо барьж буй тосны үйлдвэрт 1.5-2 сая тн жилд шаардлагатай. Тэгэхээр нөөцийн хувьд том асуултын тэмдэг байгаа гэж ойлгож болно.

-Энэ төслийг Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барьж эхэлсэн. Эргээд маш их өрөнд орж байгаа гэсэн үг биз дээ?

-2017 онд зээлээ авч байхад эхний 7 жил зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлөх заалт байсан. Тэгэхээр энэ оноос үйлдвэрээ бариагүй мөртлөө үндсэн зээлийн төлбөрөө төлж эхэлсэн байх ёстой. Манай улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй 1 тэрбум 236 сая ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл авсан. Өнгөрсөн жилийн зургадугаар сард УИХ дээр энэ бүтээн байгуулалт яагаад зогссон талаар асуудал орж ирэхэд нэмэлтээр 437 сая ам.доллар шаардлагатай хэмээн яригдаж байсан. Зөвхөн 2022 онд гэхэд л “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн урсгал зардал, ажилчдын цалин гээд Хөгжлийн банкнаас 166 тэрбум төгрөг авч, хүү нь гэхэд л 64 тэрбум төгрөг болсон тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл, огт хэрэгжээгүй төсөлд асар их хэмжээний мөнгө нэмэлтээр хэрэгтэй байгаа талаар яригдаж байсан. Хийж бүтээсэн нь тун маруухан мөртөө өр үйлдвэрлэж байсан нь эндээс тод харагдана. Гоё сайхан бүтээн байгуулалтын нэр зүүчихээд ийм хариуцлагагүй байж яавч болохгүй.

-Мэдээж Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Чухам яагаад ажил хэрэг болж өгөхгүй байна вэ. ТЭЗҮ, зохион байгуулалт, менежмэнтийн дутагдал байна уу, эсвэл ерөөсөө манай улсад аж үйлдвэрлэлийн ийм төслүүд хэрэгжих боломжгүй юм уу?

-Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гурван багц ажлаас гурван ажлын гэрээг байгуулсан төдий байгаа. IV багцын ажлыг хийхэд 448 сая ам.доллар хэрэгтэй байгаа нь төслийн нийт зардлыг 1.6 тэрбум ам.доллар болгож өсгөсөн. Хөгжлийн банкны санхүүжилт зогссон. Тус төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар Засгийн газраас 182 дугаар тогтоол гаргасан ч тогтоолын зарим заалт тодорхой бус, шат дамжлага нэмсэн байдлаас болж, үйлдвэрийн санхүүжилт, татвараас чөлөөлөх, хил гаалиар нэвтрүүлэх асуудлууд хойш саатаж, цаг хугацааны ихээхэн хохирол бий болж, гэрээлэгч байгууллагууд нөхөн төлбөр нэхэж байгаа гээд тоочвол “зуун зовлон, жаран хагархай ажил” бий. Манайд ийм том төсөл хэрэгжүүлэх туршлага байхгүй. Ер нь улстөрчдийн шахаасны хүмүүс ийм төсөл хөдөлгөж чадахгүй гэдэг нь өнгөрсөн найман жилд маш тодорхой харагдлаа. Аливаа төсөлд тооцоо судалгаа чухал байдаг. Бид заавал 1.5-2 сая тонн нефть боловсруулах үйлдвэр биш, 700-800 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад оруулаад тодорхой хугацаанд ажиллуулж үр дүнг нь үзээд цаашид хүчин чадлыг нь нэмэх эсэхээ шийдэх ёстой байсан юм. Нүсэр үйлдвэр барина гэж зүтгээд асар их хэмжээний өрөнд орох юм биш биз гэдэг томоохон эмзэглэл бий болчихоод байгааг эрх баригчид анхаарах ёстой. Төслийн багаа солихоос энэ ажил эхлэх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Пүүжий [202.126.90.145] 2024-08-16 10:25:42

Хүүк хэмээх хулхи хурандаагийн л ажил байна даа МАНгаруудад хийж чадах ажил байхгүй л дээ. Харин идэх, гацаахад толгой нь гаргууд ажиллана шүү

Иргэн [59.153.112.188] 2024-08-16 08:37:12

Үнэн бол Ухаангүй ноёнд урагшгүй албад гэдэг болж магадгүй тул мэргэжлийн чаддаг мэддэг нь очиж уулзаад нэн даруй алдааг засч залруулах хэрэгтэй бна. Орос шатахуунаа өгөхөөс татгалзах бололтой.

Зочин [66.181.160.118] 2024-08-16 00:17:36

Энэ газрын тосны үйлдвэрийг яаж ч байсан барих хэрэгтэй шүү . Энийг хардахад хятадууд л бариулахгүй гэсэн санаа өвөрлөж байгаа байх гэж хардаж байна. Манай гар ,хөл болсон нөхдүүд замаас нь оролцож байгаа ш дээ. Тэр нөхдүүдийг илрүүлж ажиллах нь зөв шүү

Энхболд.х [202.126.88.167] 2024-08-12 09:10:38

Чадахгй бол үхцэгээ.ЯМАРЧ СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮС.

зочин [103.111.68.3] 2024-08-11 11:49:20

ард түмнээ ИХ Л басах юм даа иймэрхүү байдлаар болно гэж бодож байгаа юм уу даа.

зангараг [66.181.178.210] 2024-08-11 08:50:12

Төслийн хөрөнгө зарцуулалтыг маш нарийн шалгаж ажил явахгүй байгаа шалтгааныг хүмүүст хариуцлага тооцох замаар шийд.Яг энэ үүргийг хэн хүлээх вэ, тийм чадвар байна уу энэ засгийн газарт? Хэрэв чадахгүй бол Засгийн газрыг огцруул.

Зочин [66.181.161.109] 2024-08-15 23:05:19

Up

Зочин Ө [103.161.242.121] 2024-08-12 11:11:02

Харин тиймээ арай л хяналтгүй яваад байх шигээ . Зүүнбаянгийн үлдэгдэл нөөцийг мөн л хятадууд хулгайч шиг чимээгүйхэн одоо ч зөөсөөр л байгаа шдээ Дорнод д газрын доор юм үлдэж байдаг юм болов уу даа

Энхжин [202.55.188.115] 2024-08-11 00:10:34

Хүрэлсүг мэднэ

Иргэн [103.57.93.225] 2024-08-10 20:44:41

У.Хүрэлсүх гэж савсагнуур амьтан хариуцлага хүлээх ёстой. Юу юу гэж донгодож солиорч байсныг нь эргээд санаарай.

heden azerbejan uud avchiraadl boloo sh [66.181.160.87] 2024-08-10 13:35:23

azerbeijanuud hashaandaa nereed l baij baidag gee bizdee.er ni es zui teigeer ni japanaar sudalgaa hiilgej baival yasan yum be

Зочин [59.153.113.136] 2024-08-10 12:29:05

МАНын эхлүүлж хийх гэсэн бүх ажил ийм гацаатай байдаг.1.2 тэрбум доллараар 2023 онд барьж дуусгаж зээлээ төлөх үйлдвэр 2027 он хүртэл хойшлож 1.4 тэрбум доллар болтлоо өссөн байдаг. 400сая доллар бага мөнгө биш шүү. Төсөл гүйцэтгэгчээр нэгэн поп самган ажилладаг гэж дуулсан . Дарханы зам , эмээлт дарханы арьс шир боловсруулах үйлдвэр , цэвэрлэх байгууламж гээд МАНы эхлүүлсэн ажил бүгд гацаастай , төсөв мөнгө хэтэрсэн байдалтай байх юм. Хийе гэсэн үнэн сэтгэл байдаг бол их ажил амжуулж болдогийг 2012-2016 онд АН харуулж 3000 зм асфальтанд зам тавьж бүх аймгийг хатуу хучилттай замаар холбосон байдаг.Тухайлбал 2021-2011 он хүртэл 90 жил тавьсан замтай тэнцхүйц зам тавьчихсан даа. Алдагдсан 8 жил гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү

Зочин [202.126.90.145] 2024-08-16 10:28:36

Дахин дахин сонгоод байдаг Монголчуудын заяа нь тэр дээ

Иргэн црнсбу [66.181.187.44] 2024-08-10 12:19:44

Энэ асуудалд хүрэлсүх оюуэрдэнэ нар Эх оронч сэтгэлээ гаргах ёстой. Өөр хэн ч биш. лсүх ою

Hecuu nert [202.126.88.194] 2024-08-10 08:00:06

Buruu gazraa buruu cagt barij ehelsen Dornodod barij baisan mon zasgiin gazraas dutuu anhaaral tavij bna 2 horsh yamarch hamaagui medleg chadvartai shiidver gargah huchtei udirdlaga heregtei bndaa

Зочин [66.181.161.85] 2024-08-10 07:05:00

Урвагчидыг алж баатар болох хүн байна уу

Зочин [66.181.161.85] 2024-08-10 07:01:05

Луйварчин бензины мафынхныг устга.Баттөмөр,Анандбазар, Пунсалмаа,,Отгонбилгийн хүү , Очирбат наиыг баривчилж хориод үйлдвэрээ барьж эх орноо ядуурлаас гарга

Наран [66.181.189.209] 2024-08-10 01:06:27

Ямар ч судалгаагүй тосгүй газар үйлдвэр барина гээд хэдэн жил болов .Тэнд нэг л сэжигтэй газар доогуур ухаад ямар нэг юм хийж байх магадтай энэ засаг шиг юм нь очоод шалгахгүй байгаа нь бүүр ч гайхмаар . Шалгажүзмээр санагдаад байгаа юм . Оюунэрдэнэ Хүрэлсүх нар нь ичихгүй бас сэтгэл нь зовохгүй юм цээжэн дотор нь Монгол хүний зүрх сэтгэл байдаг болов уу ? Гэж асуумаар санагдах юм .Газарын тосны үйлдвэр барих талаар Орос гэдэг найдвартай том хөрш байхад ямар ч туршлагагүй Энэтхэг гэх мэт орноор тосны үйлдвэр бариулах гээд сууж байх улс Монголоос өөр байхгүй .Хэдэн сарн өмнө нилээд хэдэн гадны улсынхан оччихсон ажилаж байгаа гэсэн мэдээ явж байсан тэдгээр олон улс нь яг юу хийж байдаг юм болдоо ?

Зохиолч Л.Пүрэдорж [66.181.179.111] 2024-08-09 21:03:06

Орос тэгж хэл гэсэн үү? Жаахан хүн үгэмших юм ярьж байгаач. Тийм жижигхэн үйлдвэоийн тооцоог хийж цөхөөд байх юун. Зүгээр л, Орос ах бариулахгүй гэж байнаа л гэж хэлээч.

Зочин [202.126.88.205] 2024-08-09 16:16:53

Томоохон төслүүд бүгд л цавчаа, жил хугацаа өнгөрүүлж сунжруулж байгаад л төсөвөө дахин2 нэмүүлж иддэг, одоо ч бүүр ил цагаандаа гарч!! Хүрэлсүхийн энэ төсөл ч ялгаагүй !

зочин [66.181.174.71] 2024-08-09 15:31:39

Өртөг нь 1,6 тэрбумд тогтохгүй. Дотоодоос Хөгжлийн банк, Эрдэнэс монголоос авсан зээлтэйгээ нийлээд 2,2 тэрбум доллар болно, Үйлдвэр 2030 оноос нааш ашиглалтанд орохгүй. Орлоо ч дотоодоос хангах түүхий тос байхгүй, Үйлдвэр ашглалтанд орлоо ч маш их алдагдалтай ажиллаж төсвөөс татас авахаар байна.

зочин [103.212.119.35] 2024-08-09 14:30:54

Монголдоо нефтийн ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Оросоос импортлосноос хэзээ ч хямд байх аргагүй. Дорноговийн энэ үйлдвэр ашиглалтад орсны дараа ч бензин, дизель түлш, нефтийн бусад бүтээгдэхүүний үнэ Оросынхоос илүү л байх нь гарцаагүй. Өөрөөр өчнөөн зээл авч ийм үйлдвэр барих нь хэрэглэгчдэд ашигтай юу?

Зочин [66.181.161.85] 2024-08-10 07:02:34

Худлаа хуцхаа боль

Зочин [66.181.161.143] 2024-08-09 11:05:04

Удах тусам хэдхэн хүнд л ашигтай. Улсад бөөн хохирол.

Зочин [66.181.161.143] 2024-08-09 11:02:19

Ерөөсөө тодорхой байсан. Энэ бол Хүрэлсүх Баттулга хоёрын цавчаа. Дэлгэрсайханы хавчуулагдсан эрх ашиг. Улсын эрх ашиг гэх юм юу ч байхгүй. Нэг талаас Оху-н даалгавар байсан. Нөгөө талаас Энэтхэгийн хуучин технологийн үйлдвэрийн шахаа.

ЗОЧИН [103.10.22.170] 2024-08-09 08:18:46

ЭНЭ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ХЭЗЭЭ ОРОХЫГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ. ОРОХГҮЙ Ч БЖ МАГАД ШҮҮ. ОЛОН ШАЛТГААН БИЙ. ОРЛОО ГЭХЭД МОНГОЛЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ДӨНГӨЖ 50%-ийг л ХАНГАНА ГЭЖ БГАА Ш ДЭЭ. 100% ХАНГАЖ ГАДНААС ХАРААТ БУС БОЛОХ ЁСТОЙ БСАН. ХАЙГУУЛ, СУДАЛГААГААР ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ НЭМЭГДЭНЭ. 100 жил ХАНГАХ НӨӨЦ БИЙ. ЭНД ШИЙДВЭР ГАРГАГЧИД МАШ ГООМОЙ ХАНДСАН ДАА.

Зочин [202.126.89.225] 2024-08-09 00:16:18

Кулки куурандааа нэг дуу гарах болуу

Дүнхүү [202.126.89.140] 2024-08-08 22:32:15

Хулхи хурандаад хариуцлага тооцох ёстой

Иргэн [202.126.91.242] 2024-08-08 19:01:38

Хэлэх ч үг алга, гомдмоор юм, ичмээр юм, өөрсдийгөө ул төрчид гээд нэрлэчихсэн ичих булчирхайн дутуу хөгжилтэй Та нар минь арай гайгүй дээрээ Ард түмний хурлыг хуралдуулж арьсаа авч хоцрох нь өлзийтэй байх шүү

Зочин [103.140.10.214] 2024-08-08 18:24:59

Зүгээр л архины халуунд шийдвэр гаргадаг, хамар дор хагархай гэгч болсон хар хувалзнууд.

Zochin [202.9.46.251] 2024-08-08 16:41:42

MANgaryyd 200 km zam dyysgaj chadahgui baij yaj iim uildver barih umbe?

Иргэн [103.57.94.13] 2024-08-08 15:30:24

Монголд өндөр үнээр бензин шахдаг оросууд маш их дарамталж байгаа шүү

Зочин [45.133.5.154] 2024-08-08 19:24:17

Оросын шатахууныг хэрэглэхээ болиод хятадаас эсвэл баруунаас хямд шатахуунаа олооч пиздаа минь.

Дэл [202.55.188.46] 2024-08-08 14:48:38

Хятадууд ийм үйлдвэрийг 700 -800 сая доллараар 3-4 жил бариж байна

Зочин [66.181.186.163] 2024-08-08 23:38:57

Хятад монголд наад үнээрээ ч барьж өгөхгүй. Бүүр 100 дахин их мөнгө өгсөн ч хятадууд монголд үйлдвэр барьж өгөхгүй. Монголыг хятад дэмжихгүй тул одоо хүртэл баригдаагүй ирсэн.

Сара [202.126.89.178] 2024-08-08 14:02:09

Эдийн засагч Р.Даваадорж гуай маш үнэн бодитой зүйлийг хэлжээ. Монгол улс Мэргэжлийн Инженёр, эдийн засагчидаа тоодоггүй мэдлэг муутай луйварчин болсон улс төрчдөөрөө удирдуулсаных .Сайханбилэг гэж НОВШ юмаа

Иргэн [5.180.24.141] 2024-08-10 00:47:24

Яг үнэн. Тэр хүнийг олж ирээч!

Зочин [202.179.18.20] 2024-08-08 19:03:06

Хаха Танай МАНгар Хүрэлсүхийн хийсэн ажил шүү дээ. Түүндээ наад үгээ хэл. Хэн нь идэж уугаад байгааг.

Зочин [66.181.160.85] 2024-08-08 13:25:38

Улс төрчид цаг идэж удаашруулж, үнийг нь өсгөх мөнгө угаахдаа л сайн даа.

agii [202.21.117.34] 2024-08-08 12:16:52

Дардан замаар явдаг юм Монголд байхгүй ээ. Энэ мэт нөхдүүд зоргоороо шаах юм аа. Юу ч хйиж үзээгүй цагаан гартнууд бүтээн байгуулалт хийгдэж байгаа газарт очиж нэг үзчихээд юм ярьж баймаар. Шүүмжилж болно

Жам ёсыг зөрчвөл ... [66.181.160.54] 2024-08-08 12:11:51

Хөөрүүгээсээ болсон нь ойлгомжтой. Анх л Азийн хойд хэсэгт байдаг цас ордог Монголд энэтхэгүүд Нефтийн үйлдвэр барьж эхэллээ гэхэд гайхсан. Стратегийн ач холбогдолтой үйлвэрлэлийг нефтээр гаршчихсан хоёр хөршөөрөө бариулахгүй, харин тэр холын өвөл болдоггүй Энэтхэгээр хийлгэх болсон нь. ШААЛ ТЭНЭГ санагдсан. Одоо тэгээд амаараа шороо өмхөөд л, шүдэндээ элж шажигнуулан ярвайгаад л сууж байхасдаа Засаг аа!

Zochin [64.119.31.179] 2024-08-08 11:10:37

Hurelsukh gej gadaadad zochilson hun bna. Odoo ene tusuluu zogsoo esvel baga bolgo.

Зочин [103.57.92.226] 2024-08-08 11:03:39

Хятад, Энэтхэг хоёрын зөрчил Монголд үргэлжилж байна. Энэтхэг бол өөрийн улсын хөгжлийг хятадын сүүдэрт даруулж үл болно. Хятадтай газар нутгийн маргаантай Энэтхэг улсын хувьд өөрийн холбоотон улсыг олон болгох шаардлага бий. Монголд нефтийн үйлдвэр барих нь энэтхэгийн ирээдүйд хэрэгтэй холбоог хадгалах сайн талтай. Харин хятадын хувьд монгоыг нефтийн үйлдвэртэй байлгах нь ач холбогдол багатай эсвэл бүүр хэрэггүй байгууламж гэж харна. Монголын нефтийн үйлдвэрийг барихад хятадын зүгээс саад хийж байгаа нь тодорхой учраас өртөг зардал өсөх нь гарцаагүй юм. Монголын буруутай ажиллагаанаас илүү хятадын өртөг өсгөх гэсэн элдэв арга хэрэглэж байгаатай шууд холбоотой. Нөгөө талаас орос хүртэл монголд нефтийн үйлдвэр барихыг дэмжихгүй. Ийм байхад Монголчууд бидний мөнгө их хэмжээгээр хятадын зам тээвэрт зардалд явна.

Зочин [202.70.44.46] 2024-08-08 10:32:23

Улс төрчид бүтээн байгуулалт хийдэггүй л юм даа

Зочин [202.126.94.74] 2024-08-08 10:08:50

Sda yumaa. gaigui tusul heregjij bn gej bodoj bsan chini nohoin baas baisan bnshdee :(

Иргэн [203.91.115.41] 2024-08-08 09:55:59

Дарханы замын томруулсан хувилбар гэжээ. Чадахгүй гэдгээ эртхэн хэлээд татгалзсан нь дээр биш үү?


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.