Практик буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртжээ
Практик буудлагын спортын карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Оулу хотод болж өндөрлөлөө.
35 орны 820 гаруй мэргэн бууч оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас 16 тамирчин дөрвөн багт хуваагдан хоёр ангилалд өрсөлдөхдөө гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар өнөөдөр өглөө эх орондоо ирэв.
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү тэмцээний гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд С.Дашдэмбэрэл алт, багийн төрөлд мөн монголчууд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Үүнээс гадна өсвөрийнхний хагас автомат ангилалд Н.Ариг алтан медалиар энгэрээ мялаажээ. Монголчууд энэ төрөлд анх удаа медаль хүртэж байгаа нь энэ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл
Хүүхдүүдийн зэрэглэл бйдаг юм уу? [66.181.160.72] 2024-08-14 10:47:29
Хүүхдүүд энд юү хийж байдаг юм?