Монголын баг олон улсын залуу роботчдын тэмцээнд амжилттай оролцжээ

Aдмин / Спорт

Arslan.mn

Олон улсын залуу роботын тэмцээн (IYRC) –ийг тус холбооны гишүүн орнуудын 6-17 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагийн Олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид үнэмлэхүй амжилттай оролцлоо.

Энэ жил 25 орны 2000 хүүхдүүд оролцож Grand, Gold, Silver, Bronze шагналууд тодорхойлсон бөгөөд Монгол Улсаас багийн тэмцээнд хоёр баг оролцсон юм. Өөрсдийн бүтээлээ судалгаа шинжилгээ угсралт код бүгдийн Д.Мажигсүрэн багшийн удирдлаган доор дараах амжилтыг гаргалаа.

1. Цөлжилтгүй Эко байгаль - Anti-Desertification project бүтээлээр Н.Эрмүүн , М.Гэрэлтдалай, С.Өнөболд, Т.Ялгуун, Э.Дөлгөөн нар хамгийн том шагнал болох Grand цомыг хүртлээ.
2. OTDO (Ocean Trash Distinguish Organization) - Далайн хогийг ялгах байгууламж бүтээлээрээ Т.Энхтамир, М.Энхтүшиг, Т.Гарьд , Т.Цогт-очир ,Т.Ананд нар оролцож Silver буюу мөнгөн цөмийн эзэд боллоо.



Энэ жилийн “IYRC – Олон Улсын Залуу роботын тэмцээн 2024” Солонгос улсын Тэжон хотын “Тэжон конвенц төв”-д 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Олон Улсын Залуу Роботын холбоо (IYRA) нь 2013 онд дэлхийн 40 гаруй улс нэгдэн байгуулагдаж байсан түүхтэй. Дараа дараагийн тэмцээн Бразил болон Малайз улсад зохион байгуулагдана.

undefined

Монгол улсаас “MRT” STEM боловсролын тоглоомоор робот бүтээл хийж 3 жил дараалан Олон улсын залуу роботчдын тэмцээнд оролцож байна.

Харин цар тахлын улмаас уг тэмцээн онлайн хэлбэрээр хоёр жил зохион байгуулагдаж байсан ба “MY ROBOT TIME Mongolia” баг хамт олон маш амжилттай оролцож байсан. Тэмцээнд оролцсон хүүхдүүдийн өмнөх жилийн амжилтуудаас дурдвал:

• IYRC2021 - 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл (3 баг нийт 5 хүүхэд - онлайнаар)
• IYRC2022 – 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл (9 баг нийт 18 хүүхэд - онлайнаар)
• IYRC2023- 9 алт, багаараа алтан цом 1, хүрэл цом 1 (2 баг нийт 10 хүүхэд оролцсон)

Ганцаарчилсан төрөлд
*Animal Kingdom буюу Line follow дагах кодын ангилалд Т.Цогт-Очир М.Гэрэлтдалай.
*Robot soccer төрөлд Т.Гарьд Т.Ананд М.Энхтүшиг,
*Galaxy plunder төрөлд Э.Дөлгөөн, Т.Ананд, С.Өнөболд.
*Push Push төрөлд Н.Эрмүүн, М.Гэрэлтдалай С.Өнөболд, М.Энхтүшиг
*Math challenge төрөлд М.Энхтүшиг, Т.Энхтамир, Н.Эрмүүн, Т.Ялгуун тус тус оролцохоор бүгд Best Best certifate-ийн эзэд боллоо.

Эх сурвалж: My Robot time Mongolia


Сэтгэгдэл

хий хоосон [66.181.188.14] 2024-08-14 07:25:18

Яасан мундаг хүүхдүүд вэ, ийм хүүхдүүдээ дэмжье, тамирчид бол явахгүй юм байна, хэдэн медаль авбал Монгол Улсад багтахгүй ааш авир гаргах байх


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.