Тяньжин боомтод манай улсын 5150 чингэлэг байна

Aдмин / Эдийн засаг

Тяньжин боомтод өчигдрийн байдлаар Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй 5150 чингэлэг байна. Энэ нь өнгөрсөн сарын чингэлгийн тоотой ижил хэмжээнд байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Хятадын Тяньжин боомт дахь манай улсын чингэлгийн тоо тогтмол өссөөр тавдугаар сард 6184-д хүрч, гурав дахин өсч чингэлгийн бөөгнөрөл үүсгээд байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд гурав дахин өсөөд байсан Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, Тэндээс Эрээн рүү ачигдаж буй ачаа, тээврийн урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

“Наймдугаар сарын 1-11 хүртэлх хугацаанд Тяньжин боомтоос Эрээн чиглэлд нийт 15 галт тэрэг байна. Энэ талаар Монголын Тээвэр зуучлагчдын холбооноос тодруулахад “Өмнө нь өнжөөд явуулдаг байсан үеэ бодвол өдөрт 1-2 галт тэрэг тогтмол явуулах болсон. Тяньжин боомтын ачаа тээврийн асуудал төр засгийн хэмжээнд нааштай яригдаж байгаа. Өнгөрсөн сарынхаас чингэлгийн тоо 100-гаар буурсан буюу одоогоор 5150 чингэлэг Тяньжин боомт дээр байна” гэсэн юм. Мөн Хятадын талаас галт тэрэгнийхээ тоог хангалттай нэмэгдүүлж, Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо хэзээ хэвийн хэмжээндээ очих тухай тодорхой мэдээлэл байхгүй аж. Уг нь өнгөрсөн долдугаар сард Хятадын талтай манай улс импортын галт тэргийг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж тохиролцсон байдаг. Мөн Тяньжин боомтод ирсэн манай улсын чингэлгүүд дунджаар 85-95 хоногийн дараа Эрээн рүү ачигддаг нь хэвээр байна. Монгол Улс, БНХАУ-ын хоорондох төмөр замын тухай болон боомтын хэлэлцээрийн дагуу чингэлгүүдийг өмнө нь Тяньжинаас өдөрт хоёр галт тэргээр авдаг байсан ба Тяньжинд Монголын 1000-2000 чингэлэг байхыг хэвийн гэж үздэг аж.

Тяньжин нь Хойд Хятадын тээвэр, ложистикийн хамгийн том төв бөгөөд дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой худалдаа хийдэг, ачаа бараа солилцдог боомт юм

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.76] 2024-08-19 11:13:35

Зүгээр дарамт үзүүлж байгаа юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.