"Ногоон технологи-2024" өдөрлөг есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд болно

Aдмин / Эдийн засаг

НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, хандлагыг бий болгох зорилготой.

Мөн өдөрлөгийн хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, байшингийн дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, дулаалгын ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх юм.


Сэтгэгдэл

batuaj [66.181.185.190] 2024-09-14 22:51:59

Дэлхийн дулаарал зарим үед Монголд барууныхны ярьж буй шиг мэдрэгдэггүй. Үүнийг төрийн том хүмүүс 2024 он дэлхийд байгаагүй халуун боллоо гээд өнгөрдөг. Үүнд шалтгаан бий. Шалтгааныг тайлбарладаггүй нь харам салтай. Салдан энэ байдлын учрыг сайн ухуулж, ойлгуулах хэрэгтэй. Ногоон технологи бол органик бүтээгдэхүүнийг сурталчлах байх. Гэр хорооллын угаартах нь хүхэрлэг хийнээс болж буй. Үүнээс хамгаалахад айл бүрийн сонор сэрэмж л чухал. Үүнд үзлэг хийх л чухал. Заримдаа талбайн өдөрлөг үр дүн өгөхгүй байж мэднэ. Салдан сайд мэдээрэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.