Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувь,өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.2 хувиар, барааны бүлгийн үнэ 5.9 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны наймдугаар сард 10.0 хувь байсан бол 2024 оны наймдугаар сард 6.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар буурсан байна. Инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 4 нэгж хувиар тус тус нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.221] 2024-09-14 14:55:38

11/1ees doublend ni shd

Зочин [202.126.88.184] 2024-09-14 10:29:21

Зах, худалдааны төв, сүпер маркет, сүлжээ дэлгүүрүүд, ер нь бүх бараа материал, хүнс, такси, банк гээд үнэ нэмэг бүхл боломжийг ашиглаж цаг минутаар үнэ өсгөж байгаан тогтоон барих ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭРГҮҮН ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭ ТА АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЬЖИРГААГ ДУРААРАА ДУРГИЖ БАЙГАА НАЙМААЧИДЫН ГАРТ БҮРЭН МӨСӨН ӨГӨӨЮУ. АРД ИРГЭД ЧИНЬ АЛХАМ ТУТАМДАА ҮНИЙГ ДАРАМТАНД ОРЖ АМЬДРАЛ НЬ НАМАГТ ШИГДЭЖ БАЙГААГ ТА МЭДЭЖ БАЙНА УУ? МЭДЭЭГҮЙ БОЛ АНХААРААЧЭЭЭ

Зочин [139.5.216.121] 2024-09-13 12:52:23

Үнийн өсөлт унтаад босоод ирэх хооронд л өссөн байх юм,өнөө жил овоо их ургац авсан ногооны үнэ буурах болов уу гэтэл буурсангүй,шатахуун,тээвэрлэлтийн асуудал хэвийн байхад барааны үнэ нэмэгдээд л байдаг,ард иргэд нь ядуураад,төр нь томроод байх юм,төр,засаг юу бодож хийж суудаг болоо?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.