Б.Баярдаваа: Эрчим хүчний 30 хувийн үнийн өсөлт инфляцад нөлөө үзүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Монголбанкны удирдлагууд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа.

Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэхээр болсон байна. Түүнчлэн нийлүүлэлт, гаднаас шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс бага байгааг харгалзан инфляцын энэ оны төсөөллийг бууруулсан аж.

Мөн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эрчим хүчний төлбөр нэмэгдэхтэй холбогдуулан инфляцад орох өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой инфляцад үзүүлэх нөлөөллийг бид тооцоололдоо оруулсан. Инфляцын шинэчилсэн төсөөллөөр ирэх оны дунд үед инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх хүлээлттэй байгаа.

Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь эрчим хүчний үнийн өсөлт инфляцад нөлөө үзүүлэхээр байна. Засгийн газраас олон нийтэд өгч буй мэдээллийн дагуу эрчим хүчний 30 хувийн үнийн өсөлтийг инфляцын тооцоо судалгаанд оруулсан.

30 хувийн үнийн өсөлт инфляцад 0.8-1 нэгж хүртэлх хувийн өсөлт бий болгоно гэж тооцоолсон. Бидний авч буй мэдээллээр Монгол Улсын эрчим хүчний найдвартай баталгаатай байдлыг хангах стратегийн ач холбогдолтой шийдвэр гэсэн.

Тэгэхээр энэ шийдвэр ямар нэгэн байдлаар гарах юм байна гэж тооцоо судалгаа хийсэн" гэв.


Сэтгэгдэл

Зөгнөөд байна уу? [66.181.160.123] 2024-09-16 16:12:16

Африкийн гэрэл зураг вавад л байх юм. Эсхүл үүнээс өөр монгол зураг байхгүй, эсхүл энэ редакци Монголыг Африкийн ядуу орон шиг болоосой гээд зөгнөөд л байх шиг байх юм. Аль нь вэ, редакциа?

Зочин [202.9.47.30] 2024-09-17 09:02:10

Монгол африкийн араас явж байгаа.

Зочин [202.70.44.46] 2024-09-16 14:23:49

Үнэ цэнэгүй юм тэгэсгээд алга болдог доо. Эрчим хүчээ байлгах эсэх нь та бүхний л хүсэл зориг шүү дээ

Зочин [59.153.114.238] 2024-09-16 13:31:52

Алдагдлаа үнэ нэмж нөхнө гэдэг буруу л юм даа ямар нь зөв гээд байдаг нь сонин

Иргэн [59.153.115.117] 2024-09-16 12:46:51

Анхнаасаа зөв идэж уулгүй Хариуцалгатай байсан бол шатлалар өсөх юмийг бүр өсөлтгүй Мунхагаар ажилчихаад - одро болохоор Нэмнэ гээд л л - Ард түмэн та нарын идсэнийг Нөхөн төлөгчид юм уу ??????!!!!!! Өөрсдөө Уучилт гуйж идсэнээ эхлээд Төлчих - дараа нь нэмж болно.!!!!!!!! юм чинь өөдөлдөг бол Монгол Уруугаа явдаг Мунхлал юм.!!!!!!!!!!! Ха хаанаа хэрэг алгаа !!!!!!!!! 126 хүнийг соэгосон юү зохицуулж явна даа хөөрхий -- бас дараагийн Шатлал !!!!!!!!! Хяналтанд байгаа шүү 126 х !!!!!!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.