ЗГ: Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв

Aдмин / Улстөр

Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.

Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.92] 2024-10-13 14:01:36

Hugjkiin berhsheelteivhvnii erhiin tuhai huulindaa nemelt uurchlult oruulj saijruulah heregtei bna. Odoo bgaa huuli muu HB uvnii erhiig hangaj chadahgvi bna

Зочин [202.9.40.88] 2024-10-10 12:34:48

Хаха нүүрс ждү хуучин ногоон автобусны шахаа одоо ямар шахаа луйвар хулгаа авилгалд хатуу ял өгч чадажээж монголд шудрага ниигэм иргэд нь ул чацага гэж дуудулхаа болхоо болиндооо

Зочин [66.181.176.227] 2024-10-09 15:57:08

Төрийн албан арчаагүй ёс суртахуунгүй адгийн зантай боловсролгүй нөхдүүдийг АН-ТӨР БАРЬЖ БАЙХДАА ОРУУЛСАН ШҮҮДЭЭ ТЭГЭЭД МАН ТЭДНИЙГ НЬ ХАЛААГҮЙ ГЭЭ ОДОО БАРАГ ЗӨВ БИЧИЖ Ч ЧАДАХГҮЙ БАЛАЙ ЮМНУУД ТӨРИЙН АЖЛЫГ ЦАЛГАРДУУЛЖ БАЙГАА ШҮҮДЭЭ.

Зочин [202.126.90.245] 2024-10-10 01:38:17

Мал

Зочин [45.117.34.189] 2024-10-09 14:56:28

Уучлаарай төрийн албанд арчаагүй, чадваргүй, ажлаа мэддэггүй хүмүүс маш их байна. Тэднийг цэвэрлэхгүй бол хэзээ ч Монгол улс хөгжихгүй

Зочин [202.131.234.123] 2024-10-14 17:55:20

ажилаа авч явдаг мэдлэгтэй нь зүтгээд л байдаг. тэднийг дээш гаргахгүй дараад л банзалууд нь дэвшээд өөр өөр газарт ороод л явдаг.

Зочин [84.174.154.194] 2024-10-10 03:27:41

Үнэн шүү .хулгай нар дандаа МАН АН ын босносон Төрд байгаа хууль гаргаж шийтгэхийг нь сүүлийн 8 жил хүлээсэн .МАН ыг төрөөс зайлсан цагт л шудрага ёс тогтож Ард Түмний Төртэй боох байх .


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.