"Монголросцветмет" нэг багц 3300 тонн, 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр арилжжээ
Монголын хөрөнгийн биржийн 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 583,874,557 төгрөгийн үнийн дүн бүхий 1,133,505 ширхэг хувьцаа арилжаалагдав. Үүнээс 25 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байжээ.
Тодруулбал, "Улаансан" ХК (UNS +14.98%), "Жидакс" ХК (SOH +14.97%), "Сор" ХК (SOR +13.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булигаар" ХК (MBG -15.00%), "Шарын гол" ХК (SHG -13.91%), "Шивээ овоо" ХК (SHV -12.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 163,546 ширхэг нэгж эрх 39,725,429 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа нийт 9 ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар нийт 326,000 ширхэг үнэт цаас 2,593,330,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3300 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 214,500 ам.доллар буюу 731,494,335 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 3,950,324,321 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.73 хувиар хувиар өсч, 49693.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,554,454,399,459 төгрөг болжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл