"Оюу Толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Э.Мэндтүвшин томилогджээ
"Оюу Толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ж.Тана “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны Ажлын албыг ахлан ажиллах болсноор дараагийн хүнийг томилох тухай асуудал яригдаж эхэлсэн.
Иймд "Оюу Толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр Э.Мэндтүвшин томилогджээ.
Харвардын их сургуулийн магистр, хуульч тэрбээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү бөгөөд олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай.
Өдгөө "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Дэйрдрэ Лингенфэлдер, Крейг Стэгман, Морита Сүтэджа, Стив Тибоу, Н.Цэрэнбат, Э.Баясгалан, С.Мөнхсүх нар ажиллаж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-11-14 10:07:21
ОТ ТУЗ маш муу байнаа даа. улсын төсөвт өгч байгаа мөнгө олж байгаа ашигийг харьцуулж мэдээлэл өг.