Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал

Aдмин / Улстөр

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ “Тийм ээ. Би Оюун-Эрдэнийг дэмжинэ. Энэ миний эрхийн асуудал. Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр бид жаахан хугацаа өгчих л гэж байгаа юм” хэмээв.

Б.Жаргалсайхан мөн өнөөдөр Төрийн ордонд улс төрийн намуудын төлөөлөл мэдээлэл хийх үеэр "Төсөв хэлэлцэж байна гэж бужигнаж байгаад хориг тавиулчихсан. Төр засаг нь яая гэж байхад намын хууль нь орж ирэх юм гэнэ. Дандаа далимдуулж аливааг шийдэх арга замтай юм билээ. Гудамжинд байгаа намууд хэнд, ямар муу зүйл хийсэн юм бэ? Нийгмийн болох болохгүйг л шүүмжилж ярьдаг байх.

Мэдээж, юм ярина гэдэг улс төрийн соёл эзэмшихийг хэлж байгаа юм. Улс төр хийнэ гэдэг бол бусдыг дайран гүжирдэж, доромжлох биш. Тиймээс бид Улс төрийн намын тухай хуулийг нэг, хоёр жилээр ч хамаагүй хойшлуулаад, тэр хугацаанд хуулийг хэлэлцье гэж байгаа хэрэг.

Хам хум шийдээд, үндсэндээ биднийг нам биш болгох нь л дээ. Бүгдийг нь байхгүй болгох нь. Энэ явуургүй заль мэхийг мэдэж байна. Тиймээс хуулийг хойшлуулахын төлөө ажиллана.

Бидэнтэй зууралдаж, биднийг хэн ч биш болгоно гэж бодохын оронд наад төсвөө аятайхан хэлэлцэж шийд” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.221] 2024-11-28 23:15:55

Монголд ёс зүй алга

Зочин [59.153.115.115] 2024-11-28 20:32:38

Үнэндээ ганц гишүүнтэй тэр нь бас даргаа ч гишүүнээ ч хийдэг ЖАРГАЛСАЙХНЫ хөрөнгөтний нам .....ккккк. Суудал горьддог хүн дээ . Амаараа бол алаад өгнө .Сайд хийхдээ амжуулсан бол байхгүй .

Зочин [103.57.94.221] 2024-11-28 17:14:31

Жинхэнэ боловсрол

Зочин [66.181.160.10] 2024-11-28 15:21:48

Жил алгасалгүй 30 хэдэн жил тасралтгүй нэг намын дарга хийсэн. Энэ талаараа Цэдэнбал даргын дараа орох байх. Харин нэг ч удаа нам нь ялж үзээгүй. Өөрөө бол ашиг буян хүртсээн хөөрхий. Төрийн буян гэж.

Зочин [66.181.161.7] 2024-11-28 13:52:08

Ямар нэг тохироо байгаа байх

Малнууд [15.235.216.113] 2024-11-28 08:53:31

Б.Жаргалсайхан бол биеэ үнэлэгч. Мөнгө өгвөл эрэгтэй хүнтэй ч явалдаж чаддаг бузар зөнөг өвгөн шүү дээ. Данх маш муу аргатай, нэг их удахгүй шоронд орно

Зочин [103.57.92.200] 2024-11-28 08:01:20

Хохимой толгой фсда гуцаад байвал Мөнхэрдэнэд өгчинө шүү

Sayaa [103.168.34.130] 2024-11-27 19:27:04

uvgun Jagaa uuriin tenhelgui bj ulsiin niisleld baas sheesteigee buur zavaan bugdiig hurimtluulsan ter zochid buudlaa ynzalaad uguuchee , ene uls iim buudald zochin avahgui shuu !

Зочин [59.153.115.154] 2024-11-27 17:43:09

нямдорж энэ хоёр яг адилхан. хүчтэй үед нь хөгийн пялдага

зочин [139.5.219.30] 2024-11-27 17:24:19

хуулиа хэрэгжүүл

ЖЁНКО [59.153.114.19] 2024-11-27 16:09:18

ХӨГИЙН АРАГ ЯС ЧИНЬ ДАНДАА МӨНГӨНИЙ ӨНЦГӨӨС ХАРЖ ЧУХАМ ҮНЭНИЙГ ЯРЬЖ БУЙ ЦАРАЙЛЖ ЖҮЖИГ ТАВИНА !!! ПЯЛДАГАДАНА !!!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.